Download Firefox
Download Firefox

Monday, Dec 22nd

Last update01:20:44 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД

Хоёр хөршийн сургуулиуд хамтран ажиллаж эхлэв

Хил дамнасан хамтын ажиллагаа

Ivashkin 03 zurag

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд хийсэн айлчиллаараа хоёр орны сайн хөршийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх тодорхой алхмуудыг хийсэн.

Баян-Өлгий аймаг дахь орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Зайд” дунд сургууль Оросын ижил төрлийн сургуультай харилцаа тогтоож, хамтран ажиллахыг эртнээс мөрөөдөж иржээ. Тэгвэл өнөөдөр ийм боломж нээгдлээ.

АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин 2014 оны 10 сарын эхээр тус аймагт хүрэлцэн очихдоо Зайд дунд сургууль болон ОХУ-ын Горно-Алтай хотын 13 дугаар дунд сургуулийн сайн хөршийн хамтын ажиллагааг тогтоох саналыг уламжлан гэрээ байгууллаа. Сургуулийн захиргаанаас энэхүү санаачлагыг дэмжсэний үндсэн дээр хотын депутат Алексей Ивашкин энэ асуудлыг парламентын түвшинд тавьж, ажил болгож чаджээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Зайд сургуулийхан Горно-Алтай дахь орос хэлээр хэвлэгдсэн сурах бичгүүдээс сонгон өөрийн хичээл сургалтад хэрэглэж эхлээд байгаагийн зэрэгцээ хүүхдүүдийг өвлийн амралтаар Горно –Алтайд явуулж танилцах аялал дадлага хийлгэхээр шийдвэрээ нэгэнт гаргажээ.

Ivashkin 02 zurag

Харин Горно – Алтай хотын түнш сургуулиас ном, гарын авлага, хичээлийн хэргсэл зэргийг илгээх зэргээр туслахаар болсон.

Хамтын ажиллагааны эхлэл тавигдаж гэрээ үзэглэх шатандаа байгаа ч Өлгий хотын багш нар энэ үйл явдлыг тун халуун дотноор хүлээн авч, олон улсын багш нарын баярын үеэр ОХУ-аас ирсэн зочидтой баяраа хамт тэмдэглэн, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Горний Алтайн зочид тус сургуулийнханд АБНУ-ын Кош-Агачид жил бүр уламжлал болгон явагдах болсон “Цасны барс” олон улсын их наадмын нэрэмжит бэлэг дурсгалын зүйлийг гардуулсан байна. Энэ уулзалтыг “Зайд” дунд сургуулийн Орос хэлний багш Нурымгул Тогтолхон санаачлан зохион байгуулжээ.  

                                                                             “Вестник Горно-Алтайска” сониноос хөрвүүлэн нийтлэв          

“Космос” зусланд зочилоход

АБНУ-ын Вестник Горно-Алтайска сониноос тэндхийн хүүхдийн зусланд хийсэн сурвалжлагаа илгээснийг орчуулан нийтлэж байна. Манай орон нутгийн хүүхдийн болон боловсролын байгууллага, сургуулиуд багш нарт санаа авах зүйл ч байгаа байх

Kosmos 03Горно-Алтай дахь “Космос” хүүхдийн зуслан энэ жил өнөр олуулаа зусацгааж байна. 5 дугаар сард явагдсан хяналт шалгалтаар хүүхдүүдийг хүлээж авахад шаардлагатай бүх бэлтгэлийг хангасан хэмээн дүгнэгдсэн ба багачуудын зуны амралтыг ая тухтай үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс хэд хэдэн чухал зүйлийг шинээр нэвтрүүлсэн гэх энэхүү амралтын захирал Виктор Мишенкотай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Энэ зун танай зуслан хэрхэн ажиллаж эхлээд байна даа?

-Энэ зун зургаа, долоо, найман сарын турш манай зусланд зургаагаас 14 насны хүүхдүүд гурван ээлжээр амрах юм.   Эхний ээлжинд дандаа бага насны 150 хүүхэд хүлээж авсан. Энэ насынхан их хөдлөгөөнтэй, алив зүйлийг сонирхомтгой, бас өртөмтгий эмзэг байдаг тул биднээс хараа, хяналт, хариуцлага нэлээн шаардана. Бас тэдэнд зориулсан шинэ мэдлэг олгох, танин мэдүүлэх чиглэлийн үзүүлбэр танхимуудыг энэ жил шинээр бий болгосон маань тэдэнд их таалагдаж байгаа.

- Гурван ээлжинд танайх 450 хүүхэд хүлээх авахаар төлөвлөсөн гэж сонссон. Энэ тийм ч их тоо биш биз дээ. Дээрээс нь зайлшгүй шаардлагаар захиалга нэмэгдэж ирвэл шингээх чадамж бий юу?

-Харамсалтай нь тийм боломж одоогоор алга байна. Энэ байдлыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал байна. Боловсролын байгууллагаас баримтлаж буй бодлогоор бол 50 сургууль тутамд шинээр нэг хүүхдийн зуслан нэмж байгуулах чиглэл бий. Энэ төлөвлөлт хэрэгжих байх гэж найдаж байгаа ч лав хотын Боловсролын байгууллагын төсөвт энэ жилийн хувьд манай хэсэгт зөвшөөрөгдсөн зүйл алга байна.

-Найдлагаа орхих хэрэггүй байх. Ямар ч атугай танай зуслан өргөжиж, шинэ салбартай болох асуудал бодлогод тусгагдсан болохоор ойрын жилүүдэд багтаж ажил хэрэг болох байхаа. Харин нэг зүйлийг сонирхоход танайх боловсон хүчний нөөцөө хэрхэн бүрдүүлж байна даа. Сурган хүмүүжүүлэгч багш нар, мэргэжлийн тогооч, үйлчлэгч, шаардлагатай бусад мэргэжлийн хүмүүсийн хувьд?

-Энэ зуны хувьд манайх арван хоёр удирдагч буюу хүмүүжүлэгч багштай, бүлэг бүрт хоёр багш ажиллаж байна гэсэн үг. Тэд маань гол төлөв хотын сургуулиудын багш нар байна. Мөн ахлах удирдагч, эмч, нийгэм соёл, олон нийт биеийн тамирын чиглэлийн удирдагч багш нар зайлшгүй байх ёстой. Ийм мэргэжлийн багш нар ч зохих ёсоороо ажиллаж байна. Улсын их сургуулийн Багшийн коллежээс зургаан дадлагажигч оюутан ирж туслах багшаар ажиллаж байна. Зуслангийн тогоочид бүгд мэрэгжлийн байгууллагын шалгалтанд орж батламжлагдсан хүмүүс байгаа. Дашрамд хэлэхэд энэ жил манай зусланд шинээр эмнэлгийн тасаг байгуулагдаж, ажилдаа орсон. Долоо хоногийн Лхагва гараг бүрт зусланд амарч буй хүүхдүүддээ эрүүл мэндийн үзлэг хийдэг юм. Энэ бол АБНУ-д ажиллаж байгаа бүх зуслангуудад адилхан хэвшүүлж буй ажил.

-Энд ирэхийн өмнө би орон нутгийн бусад зуслангуудаар явж үзлээ л дээ. Танайхтай танилцсаны эцэст дүгнэж бодоход өнгөрсөн жилүүдийг бодоход материаллаг баазын хувьд харьцангуй шинэчлэлт хийгдсэн байна шүү.    

-Тийм шүү.   Хотын боловсролын газрын захиргаанаас энэ асуудлыг анхаарч үзсэний үр дүнд зулангийн хооллох танхимыг үндсэнд нь шинэчилж, заалны шалыг сольсноос сүүлийн үеийн хийц бүхий шинэ ширээ сандлаар 100 хувь хангасан. Гал зуухны тоног төхөөрөмж, сав суулгыг ч шинэчилж эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцүүлсэн. Мөн урлагийн танхимыг шинэчлэн засварлаж, үзэгчдийн танхимыг өргөтгөн, ложтой болгосон ба орчин үеийн тайзны төхөөрөмжүүдээр тоноглосон. Хүүхдүүдийн сонирхлыг маш их татаж, урин дуудаж буй зүйл юу гэвэл тэдэнд зориулж “Орос дүнзэн байшин”, “Алтайн айл” гэсэн нэртэй хоёр бэсрэг музейг байгуулсан явдал. Эндээс хүүхдүүд маань манай ард түмний ахуй, соёлын талаар танин мэдэхүйгээ тэлэх өргөн боломжтой. Түүх соёлын чухал мэдээлэл өгөхүйц олон зүйлийг байршуулсан бий. Сүүлийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүнд зусланд маань шинэ тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, гар үйлдвэрлэлийн барааны үзмэрүүд, Горно-Алтай нутгийн олон төрлийн ургамлын хүрээлэн бий боллоо. Бид хотын автотехникийн газартай нягт хамтран ажиллаж, зусланд авто хотхон бий болгож, дугуйн болон мототехникийн үзэсгэлэнг бас нэвтрүүлээд байна.

Kosmos 07-Танай зуслангийн ээлж болгон өөрийн онцлогтой байдаг тухай сонссон. Энэ бүхэнд нийцүүлсэн тодорхой шинж байдлууд бий байх.

-Анхны ээлжийг бид энэ жил “Нарны хот” гэж нэрлэсэн юм. Учир холбогдол нь юу гэвэл төрөлх хотынхоо соёл, хөгжил цэцэглэлтийн талаар судлаж мэдэх боломжийг хүүхэд багачуудад олгох явдлыг энэ хэсэгт ихэд анхаарсантай холбоотой. Тухайлбал хүүхдүүд энд төрөл бүрийн чөлөөт уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, хөгжлийн онцлог хүчин зүйлүүдтэй тодорхой танилцаж, улс төр, Засаглалын болон байгууллагуудын үндсэн бүтэц, зохион байгуулалтыг мэдэж авах боломж нээлттэй нь юм. Хоёр дахь ээлжийг “Гэрэл гийсэн 21 өдөр” гэж нэрийдсэн. Энд хүүхдүүд спортын болон хөгжим уран сайхны, түүнчлэн дэлхийн болон эх орныхоо хөгжлийн баялаг мэдээллүүдтэй танилцан, төсөөлж таамаглаж байснаа дэлгэрүүлэн нотлож, оюуны цэнгэл эдлэх сайхан боломжтой. Тэгвэл гурав дахь ээлжийг бид “Увидаслаг эх орон” гэж нэрлэсэн Энд хүүхдүүд хэдий богино хугацаанд ч гэсэн өөрийн дотоод шавхагдашгүй боломжоо нээн туршиж, увидас шидийг эзэмших нэн сонирхолтой сорилтууд болон чөлөөт бэлтгэлийн арга хэмжээ тэднийг хүлээж байгаа юм.

Kosmos 02

-Виктор Викторовна Бидний яриа чин сэтгэлээсээ өрнөсөнд сэтгэл ханамжтай байна. Хүүхдүүд танай зусланд ирээд шинэ мэдлэг эзэмшихээс гадна, нэн тэргүүнд хамтач нийтэч, зан төлөвийг өөрсддөө төлөвшүүлж, хайр нөхөрлөлийг мэдэрч, түүгээр гагнагдах нь их чухал зүйл гэж бодно. Хүүхдүүдтэй ажиллахдаа та бүхний бодож төлөвлөсөн зүйлүүд тань бүгд бүтээл, туурвил болж, нарны улирлын гал халуун элчийг өөрсддөө болон олон зуун хүүхдүүдэд шингээн хоногшуулахыг ерөөе.                      

Ярилцсан Алексей Ивашкин

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх  

“Хүүхдийн жүжгийн өдрүүд” 5 хоног үргэлжилнэ

408413 107660242748562 1625803739 n

Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт драмын театр нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхдийн жүжгийн өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.

Хөгжимт драмын театр нь уран бүтээл бүрдээ орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаанд “Мянган угалзат” ОНӨҮГ – тай хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь үзэгч хүүхдүүдээс азтай үзэгчийг шалгаруулж, хүүхдийн паркад үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулна.

Мөн анги хамт олноороо 2 уран бүтээл үзсэн тохиолдолд 3 дахь уран бүтээлийг ангиар нь үнэгүй үзүүлэх бөгөөд 10 билет тутамд 1 билетын урамшуулал олгож байгаа юм.

HVVHED apish

2014 оны 05 сарын 12-нд Л.Лхасүрэнгийн зохиол “Гахайн ганц тоорой”

2014 оны 05 сарын 13 –нд Б.Бирваагийн зохиол “Ишиг гэдэг хөөрхөн нэр”

2014 оны 05 сарын 14-нд Н.Батжаргалын зохиол “ Цэцгийн амь”

2014 оны 05 сарын 15-эд А.Толстойн зохиол “Буратино ба Алтан түлхүүрийн адал явдал” хүүхдийн жүжгүүдийг тус тус 10, 15 цагуудаас тоглох гэж байна.

Энэхүү жүжгүүд нь хүүхдийн боловсрол хүмүүжилд зориулагдсан бөгөөд сургамжийн өнгө аяастай, танин мэдэхүйн ач холбогдолтой жүжгүүд учраас хүүхэд багачууд та нарыг өргөнөөр үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Билетын үнэ 1500 төгрөг. Билетыг ХДТ-ын кассаар худалдаалж байна.

Цэвэрхэн, тохилог, ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4

/* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Odnoo 03

Цэвэр тохилог ногоон Ховдыг бүтээхэд оюутан залуусын оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас их дээд сургуулийн оюутан залуус, Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Цэвэр, тохилог, ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ” эссэ бичлэгийн уралдааныг 2013 оны 11 сарын 01-15-ны хооронд 3 үе шаттайгаар зохион явууллаа.

Эссэ бичлэгийн уралдаанд удирдамжинд тусгасан журмын дагуу III шатны шалгаруулалтанд оюутан ангилалд 17 бүтээл, сурагч ангилалд 10 бүтээл ирснээс шинэ санал санаачлага гаргасан, хэрэгжих боломжтой эсэх зэрэг үзүүлэлтээр шилдэг бичлэгүүдийг шалгаруулсан юм.

“Цэвэрхэн, тохилог, Ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ” эссэ бичлэгийн уралдаанд оюутны ангилалд Ховд Их сургуулийн оюутан М. Гантулга тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр шагнагдлаа. II байрт Г.Уранчимэг, III байрт А.Эрдэнэчимэг, тусгай байрт П.Баяндалай, Н.Мөнхцэцэг нар тус тус шалгарсан байна.

Г.Одонтуяа

“Цэвэрхэн, тохилог, ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан эссэнүүд

Бичсэн Г.Одонтуяа   

2013 оны 12-р сарын 10, Мягмар гариг, 09:07

Ангилал: Сурагч

1-р байр.

Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс дунд сургуулийн 11Г ангийн сурагч М.Мөнхбаяр

“Цэвэрхэн тохилог ногоон Ховд”-ийг хэрхэн бүтээх вэ?

Улсынхаа баруун хязгаарт алслагдсан, нүцгэн уулсаар хүрээлэгдсэн, ой мод багатай, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа, жилдээ унах тунадасны хэмжээ    бага хуурайшилт ихтэй, хаврийн шороон шуурга, өвлийн зуд, зуны ган, усны бохирдол агаарийн бохирдол, энэ бол миний өсөж төрсөн Ховд аймаг. Энэ бол бидний амьдралын үнэн нүүр царай. Ийм газрын хүмүүсийн мөрөөдөл товчхондоо цэвэрхэн тохилог ногоон орчин. Ийм орчнийг бүтээхийн тулд бид хамтдаа хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлийг хийх хэрэгтэй.

№1. Хүн бүрийн мөрөөөдөл болсон энэ зүйл ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн хувиа бодож мөнгөнд шунасан үйлдлүүдээр хязгаарлагддаг. Гэхдээ үүнээс илүү хүч бол хүн бүрийн оролцоо. Өчигдөрхөн нэг жаал зөндөө олон архины шилийг жагсааж байгаад чулуу шидэж хагалж байгааг харлаа. Сургуульд ч ороогүй тийм бяцхан бидний ирээдүй болсон “хүүхэд” тэр шилнүүдийг юу ч болоогүй юм шиг хагалчихаад явж байгааг харсан хүмүүс ч бас юу ч болоогүй юм шиг тоох ч үгүй, гэрийнхэн нь мэдсэн ч болдог юм болдгоороо л болсон мэт царайлна. Энэ хүмүүс чинь юу болчихоо вэ? Бидний ирээдүй ийм бүрхэг болчихсон юм уу? Юунаас үүсч хэн  болчихоод ийм зан гаргаж байгаа юм бол? Уг нь энэ чинь мэдээллийн эрин зуун гэгддэг шүү дээ. Шил газрын хөрсөнд хэзээ ч устаж үгүй болдоггүй гэдгийг мэдмээрсэн дээ. Энэ байдлыг шийдэх гарцийг олох шаардлага гарч ирж байна. Бидний гарц бол хүн бүрт байгалиа хайрлах сэтгэлийг төрүүлэх явдал юм.

Хүүхдүүддээ хийж өгөх хамгийн том хөрөнгө оруулалт бол цэвэрхэн тохилог ногоон орчинг бүтээх явдал. Энэ нь маш энгийн зүйлүүдээс эхэлнэ. Жишээ нь хогоо хогийн саванд хаях, гэрэл чийдэнгээ асаалттай орхихгүй байх зэрэг нь юм. Гэхдээ энгийн гэдэг үг бол амархан гэсэн үг биш. Харин өдөр тутам амьдралдаа хэрэгжүүлж хэвшвэл тийм ч хэцүү зүйл биш байх болно. Хүн бүрийг байгалиа хайрлан хамгаалах сэтгэлийг төрүүлэхийн тулд хамгийн эхлээд сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдэд мэдээлэл өгөх нь хамгийн чухал.

№2 Монголчууд эзэн богд Чингис хааныхаа үеэс байгалиа хайрлах ёсыг баримталж ирсэн ард түмэн бөгөөд энэ ёсыг хуульчилж өгсөн байдаг. Зөрчсөн тохиолдолд маш хатуу ялаар шийтгэдэг байжээ. Тэгвэл одоогийн энэ нийгэмд тохирох хамгийн зөв шийдэл бол байгаль орчны хуулийг чанд баримталж хэрэгжүүлэх явдал юм. Манай аймагт улсдаа нүүрс олборлолтоороо дээгүүрт ордог “Хөшөөт”ийн уурхай болон ховор элемент олборлодог “Халзан бүргэдэй” зэрэг томоохон орд газрууд бий. Эдгээр орд газруудад олборлолт явуулах нь эдийн засгийн хөгжлийн гарц боловч ногоон хөгжлийг мөн тогтвортой байлгах нь бидний өмнө тулгараад байгаа чухал асуудлуудын нэг.

Нэг мм3 талбайг нүхэлж хөрсөнд нь зааг гаргавал тэр газар байгалийнхаа жамаар нөхөн сэргээгдэхэд мянган жил болдог. Харин олборлолт хийж байгаа газрийг хамгийн багаар тооцож үзэхэд 100 м2 талбай болох юм.

Иймээс олборлолтын дараах нөхөн сэргээлт нь маш чухал. нөхөн сэргээлтийг хэрхэн явуулж байгааг хянах, хүнд даацын машинуудыг олон замаар явуулахгүй нэг л зам гаргаж өгөх, гар аргаар олборлолт явуулахыг хяналтандаа авах, хариуцлагыг дор бүр нь тооцох зэрэг асуудлуудыг шийдүүлэх шалгалтын хэсгийг томилж ажлуулах нь ногоон хөгжлийн гол түлхүүр. Алт бол хөрсний бат бэх байдлыг хангадаг элемент. Гэтэл үүнийг хэдэн метрийн гүнээс ухаад авчихвал хөрс бат бөх шинж чанараа алдаж, шим тэжээлгүй болох ба дахин ургамал ургахад бэрх болно. Үүнээс гадна бат бэх чанараа алдсан газарт цөмрөл үүсэх сөрөг нөлөөтэй. Мөн грамм алтыг угаахад 1000 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг  ба усны нөөц хомсдоход ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

№3. Буянт гол бол манай аймгийн усны хэрэгцээг хангадаг усны эх үүсвэр. Гэвч хүмүүс голд юмаа шууд угаадаг. Усыг хамгийн их бохирдуулдаг зүйл бол угаагч бодис. Урсгал ус зуун метр тутамд өөрийгөө цэвэрлэдэг боловч химийн бодисыг цэвэрлэж чадахгүй харин эдгээр бодисууд усны молекултай урвалд орж хадгалагддаг. Иймээс гол хавийн газруудыг хяналтандаа авч энэ байдлыг бүр мөсөн халах хэрэгтэй.. Сууцны айлуудын хувьд усанд хэтэрхий үрэлгэн хандаж усаа гоожуулж орхидог. Монгол улс усны үнийг бусад орнуудтай харьцуулахад маш бага үнээр үнэлдэг гэсэн тооцоо гарсан бөгөөд 00 доо цэвэр усыг ашигладаг цөөн орны тоонд багтжээ. Гэтэл манай орны усны нөөц маш бага. Үүнийг зогсоохын тулд хамгийн түрүүнд нь айл, аж ахуй нэгж газруудад усны тоолуурыг тавих шаардлагатай байна.

№4. Манай нутаг бол говь хээрийн бүсэд харъяалагддаг, аймгийнхаа төвдөө нэлээд улиастай. Улиас нь төв суурин газар ургуулахад зохимжгүй бөгөөд  их хог хаягдалыг ялгаруулдаг харшил үүсгэгч хөвөн нь уушигны өвчлөлийг нэмэгдүүлж байна. Мөн бусад ургамалын ус чийгийг сорж авсанаар түүний ойр орчинд ширэг, цэцэг болон ургамал ургах боломжыг хаадаг. Улиаснаас унадаг нахиа, буурцаг, навч зэргийг түүж шатааснаар дахиад л агаарын бохирдлыг үүсгэдэг. Үүнийхээ оронд цэвэрхэн навчнуудыг нь малчдадаа түүгээд өгч болноо.  Эдгээр навчнинд ямаа их дуртай байдаг гэж өвөөгөөсөө сонсож байсан юм.Жилдээ нэг л удаа сурагчдаар түүлгэх биш хүн бүр боломжоороо түүгээд зарж болох  юм. Харин түүнийг нь худалдаж аваад малчдад хүргэдэг албан байгууллага байвал яасан юм бэ. Аймгаас малчидаа ийм маягаар дэмжиж болно шүү дээ.

Жил бүр л гацуур, сакура зэрэг моднуудыг таридаг. Гэсэн хэдий ч энэ нь ургадаггүй. Учир нь эдгээр моднуудад манай бүсийн уур амьсгал, цаг агаар нь тохирдоггүй. Улиаснаас гадна манай бүс нутгийн онцлогт тохирсон, бөгөөд цөлжилтөөс аварч чадах, хог хаягдал багатай модыг аймагтаа таривал ямар бэ? Үүнд тохирох бидэнд хамгийн ойр байгаа мод бол бургас юм. Энэ мод нь ургаж байгаа хөрсөндөө шим тэжээлийг хуримтлуулж чаддаг ба ойр орчиндоо байгаа бусад ургамалыг ургахад нь дэмждэг, түүний навч жижиг хэмжээтэй бөгөөд хөрсөнд уусаж шингэхдээ хурдан бөгөөд нэг төрлийн бордоо болж өгдөг. Хэрвээ аймгийн төв гэлтгүй тарьж чадвал шуурга, агаарын бохирдол усны нөөцийн хомсдолоос зэрэг сэргийлж чадах юм.

Эдгээрийг дүгнэхэд

  1. Хүн бүрийг бага балчираасаа эхлэн байгаль орчиноо хайрлан хамгаалдаг дадал хэвшилд сургах
  1. Олборлолтын дараах нөхөн сэргээлтийг заавал хийдэг болох
  1. Усны тоолуурын системийг заалшгүй нэвтрүүлэх
  1. Нутаг орныхоо онцлогт тохирсон ой мод өвс ургамлыг тарих ургуулах зэрэг нь бидний эн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж үзэж байна.

Ангилал: Сурагч,

2-р байр

А.Номинзул 12 жилийн Алтан гадаст 1-р сургууль 10в анги.

Цэвэр тохилог ногоон Ховд хэрхэн бүтээх вэ?

Бид 21 -р зууны нээлттэй ардчилсан нийгэмд эрх чөлөөтэй өөрийн хүслээрээ амьдарч байна. Юуны өмнө Засаг дарга, ИТхурлын гишүүн тус хүмүүст баярлаж байна. Өнөөдөр Ховд хот маань өөр болжээ. Өөрчлөгдөж байгаад би үнэхээр баярлаж байна. Хамгийн гол нь иргэд өөрсдийн төлөөлөл болсон удирдлагуудаа зөв Сонгох хэрэгтэй гэж би боддог. Өчигдөрхөн л бид харанхуй болохоос өмнө яаран гэртээ очиж өглөө оройд ч гэлтгүү хаа л явна сүрэглэсэн нохойноос айж байнгын түгшүүр айдас дунд амьдарч байсан бол өнөөдөр өөр болжээ. Ховд хотдоо бүтээгдэж буй бүтээн байгуултын талаар хүмүүс ам сайтай байна. Урьд өмнө залуучууд бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж чаддаггүй байсан,одоо харин спорт талбай, хотын өнгө үзэмжийг нэмсэн ногоон байгууламж, аюулгүй машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, гэр хорооллын гудамж даган үргэлжлэсэн лед гэрэлтүүлэг, иргэдийн сэтгэлд үнэхээр хүрч байна. Үүнтэй адил хүмүүсийн аливаад хандах хандлага, ухамсар ч өөр болжээ. Ховдын ард түмэн цаг үеэ мэдэрч зөв удирдлагуудыг сонгосон нь зунаас эхлэн бүтэн улирлын туршид тэдний хийсэн бүтээснээс илэрхий байна. Хүмүүс орон нутгийнхаа шинэчлэл, хөгжлийг даган маш хурдан хөгжиж салбар, салбартаа шинэчлэл хийж байна. Ховд хотын маань иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр л. Ховд аймаг маань Улаанбаатар хотоос ялгаагүй агаарын бохирдол ихсэж байна.

>  Би

  1. Цэвэр агаар
  1. Хоггүй ногоон орчинд амьдармаар байна

Та гэртээ байхдаа, таны урд хог хэвтэж байвал та хогийг аваад хогийн саванд хийнэ. Түүнтэй адил та байгаль дээр гараад хогоо хогийн саванд хийдэггүй, хаячихдаг билүү ? үгүй билүү?

Ховд хотод 83 уурын зуух ажилладаг. Үүнээс үзвэл

  • Гэр хорооллын утаа 55%
  • Уурын зуух 30%
  • Машины утаа 10%
  • Тамхиний утаа 5% тус тус эзэлдэг.

Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Таны бодлоор.......... ?

Миний бодлоор 1. Мод тарих нь ой хөрс, усыг хамгаалах агаарын бохирдлыг бууруулах биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Ховд хотод ногоон байгууламжийн одоо байгаа бодит байдал ямар байгаад дүтнэлт хийгээд цаашид юуг хэн яаж хийх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хүрэх үр дүн гэвэл ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалт сайжирч ногоон байгууламж жил бүр тодорхой хувиар нэмэгдснээр Ховд хотын гадна орчин сайжирч хүүхдэд таатай орчин бүрдэнэ.

2-д Ажилгүй иргэдээ ажлын байраар тодорхой хэмжээгээр хангах .

3-д Орон сууц барилга барьж иргэдээ хамруулж хамгийн гол нь, дулаан тохилог ороп сууцанд тодорхой хямд хувийн зээлээр хамруулах хэрэгтэй гэж боддог.

4-д Тамхины эсрэг хуулийг Ховддоо илүү хүртээмжтэй хэрэгжүүлэх. Гудамж олон нийтийн газарт соёлгүй тамхи татсан хүнийг цалингийн хагасаар нь торгох хэрэгтэй.

Агаарын бохирдол бууруулах гол арга гэвэл 1000 айлын орон сууц юмаа. Тийм учраас 1 жилд 1000 айлын орон сууц баригдвал агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна .Бүр цаашлаад 2 жилд 2000 айлын орон сууц үүнээс үзвэл агаарын бохирдол гэж бараг үгүй хүүхэд бүр эрүүл цэвэр агаараар амьсгалах болно. Байгаль орчны хувьсал, өөрчлөлт нь та бидний байгаль орчноо хамгаалах явдал хангалтүй байгаагийнх уу?

•    Та өөрөөсөө асуугаад үзээрэй

Байгаль орчноо хамгаалаагүйгээс манай орон түүний дотор танай аав, ээж ах дүү болон хүүхэд та бүгдийн төрж өссөн уугуул нутаг цөлжилтөнд өртөх үү?

•     Та бодож тунгааж үзээрэй

Бид нарт хамгийн их тулгарч байгаа зүйл хог хаягдал .Хог хаягдлыг бууруулах нь орон нутгийн нийгмийн тогтвортой хөгжлийн хангах гол хүчин зүйл мөн. Хаягдал хогийг өөр газарт аваачиж хаяж байна уу? Эсвэл шатааж байна уу? Аль арга нь зохистой вэ? Таниас надаас гарах энэхүү хаягдлын хэмжээг бууруулах ямар арга зам байна вэ?

Миний бодлоор -Дахин ашиглах боломжтой хогийг боломжит бүх аргаар ашигладаг болоход бид нараас гарах хогийн төрөл хэмжээ буурна. Хогийг ангилж хаядаг болсноор түүнийг эрүүл мэнд болон байгальд халгүйгээр устгах,тээвэрлэх аргад суралцахын дээр хаях газрыг зохистой газар байрлуулна Ховд аймагтаа сайхан амьдрах хэрэгтэй байна.

Шийдвэрлэх асуудлууд

•     Номын сан ховор

•    Талын хашаанд эмийн сан хомс

•    Задгай траншены таг тавих
Машины зогсоол ховор

•     Биеийн тамирын цаг уртасгах

•     Автобусны цагийг 1 цагаар уртасгах

Бид цэвэр сайхан талбайтай болмоор байна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлмээр байна. Бид Ард-Аюушийнхаа талбайгаар бахархмаар байна. Энэ зунаас бүтээн байгуулалт их хийгдсэн бөгөөл талбайн ажил маш удаашраж байна. Веннерсийн захирал Гомбоо та тапбайн ажлыг хурдан хийж дуусгана уу?

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг залуучууд бид нэгдэж хэлэлцүүлэг өрнүүлж. өөрсдийн үзэл бодол. Санал санаачлагаа илэрхийлж сайн дурын төсөл хөтөлбөрүүд боловсруулаад олон нийтийн дунд хэрэгжүүлэх боломжгүй зүйл үгүй. Өнөө зун би хотынхоо төвөөр өнгө өнгийн цэцэг алагласан мандал өнгө алагласан явган хүний замаар өнгөрөхдөө би төрж өссөн Ховд хотоороо бахархлаа. Харин Ховдчуудаа бүгдээрээ хотын төв хог хаяхгүй. Тарьсан мод цэцэг рүү мал оруулахгүй замын хашлагуудыг эвдэж гэмтээхгүй хавар зун намрын турш хөдөлмөрлөж гар хумхилгүй ажилласан жирийн ажилчдаа хүндлэе Өдрөөс өдөрт өөр болж буй Ховд хот маань таны хот, миний ч хот.

Та бүхэнд өөрийн санасан бодсон зүйлээ хуваалцсан 12р жилийн 1-р дунд сургуулийн 10в ангийн сурагч А.Номинзул   Утас 99827774

Ангилал: Сурагч

3-р байр.

Т.Загдзүсэм Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7-р бүрэн дуид сургуулийн 11в ангийн сурагч

Цэвэр тохилог ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ?

Хатан баатрын сэлмийн ир шиг хурц уулстай

Харц Аюушийн зоригийн элч халуун нартай

Баатрын зоригт олзвай нүд шиг тод нууртай

Баруун Монголын өлгий Ховд хот

Ховд аймаг минь ойрын 2-3 жилд шинээр бүтээн байгуулсан зүйлээс нь бичэхэд

  • Ус нөөцийн сав
  • Замын хажуугийн цэцэгийн мандал
  • Гэрэлтүүлэгч гэх мэт.

эдгээр зүйлүүдээс харж болохоор байна. гэсэн хэдий ч зарим нэг санаа зовоосон асуудал байна.

жишээ нь: хог хаягдал, худагны хүртээмж, гудамжны тохижолт, гудманд байгаа хог, муу ус асгасан газар гээд авч хэлэлцэх асуудлууд байна. эдгээр зүйлээс зарин нэг асуудлыг шийдвэрлэж болох арга зам санаагаа та бүхэндээ хуваалцья.

  1. Жаргалант сумын урд талд нэг том гудам байдаг. Тэр гудмыг нэг өвөө байнга цэвэрлэж янзалдаг. Энэ өвөө энэ том гудмыг жилийн дөрвөн улиралд цэвэрлээд байхад энэ гудманд суух сандал, мухлаг, саравч, хүүхдийн тогломын талбай, өндөр настан азаа буурлуудын нөхөрлөх жижигхэн байр бэлдэж өгвөл их баярлах биз. Энэ хүмүүс Ховд хотоо цэвэрхэн бүтээн байгуулсан зүйлийг хамгаалж хайрлах сэтгэлтэй юм болов уу? гэж бодож байна. Энэ бүхнийг хийж бүтээхэд та бүхэн туслаасай гэж хүсэж байна. Энэ гудамны хүмүүс дээрх дурьдсан бүхнийг хийгээсэй. Ядаж л хэд хэдэн суух сандал худаг бий болгоод өгөөсэй гэж ярьдаг.
  1. Төв дотроо нэг их олон барилга бариад байлгүйгээр урагшаа хогийн арыг сайхан цэвэрлээд тэнд их гоё хороолол байгуулавал болох тийм газар байна. яагаад бид түүнийг хийж болохгүй гэж Монголчууд бид чинь эвтэй байхдаа хүчтэй, тийм болохоор тэр газарт байшин, суух сандал, амралтын талбай, хөгшин хүмүүсийн хийж болох дасгалын талбай, олон төрлийн жимсний мод тарьж ногоон Ховдыг үүсгэвэл ирээдүйн үр хойчид маань ээлтэй зүйл болно.
  1. Хорих аймгийн хажуу талын хашаанд цагаан идээний зах хийнэ гээд хийхгүй байгаа. Энэ бүгдийг хийгээсэй. Бас нэг зүйл нь зарим нэг сайхан сэтгэлтэй хүмүүс нь бүтээгээд цэвэрлээд л байдаг, нөгөө нэг хүмүүс нь сүйтгээд хог новшоо тариад л байх юм. Энэ зүйлээсээ яаж гарах вэ? гэвэл хүн болгон өөрсөдөд нь шаардлага тавиулж мөн багын даргуудад нь энэ бүгдэд хариуцлага тооцуулж өөрсдөө байнга хяналт тавиад байвал усамсарт хүн болсон хойно тэр цэвэрч байдалд уусаад хашаа хороогоо байнга цэвэрлэдэг болох биз. Манай Ховдын ард иргэд ойлгож биелүүлэн бас ч гэж зөөлөн чихтэй ард иргэд шүү дээ.

За ингээд энэ бүгдийн ард нь хог хаягдал гэж аймшигтай зүйл байна. Хаа сайгүй хогийн сав байсан хэдий ч хогоо хогийн савруу хийхгүй байгаа ард иргэд өөрөө өөрсдийгөө ходуулж байна шүү дээ. Автобусанд цишээ авч хэлэхэд дотор нь ороод сууна тэгэхээр бөөн тасалбарын цаас, тамхины иш, нил шороо гэх мэт лолн хог хаягдал, яагаад ийм байна гэхээр хогийн сав байхгүй мөн олон нийтийн хүмүүс тээвэрлэж байж хэтэрхий өөрсдийн эрх ашгаа бодоод ард иргэдийн эрүүл мэндийг бодохгүй маш бохир байна. Бас гудмаар явахад бөөн муу ус асгасан газар энэ яагаад энэ хүмүүс ийм өчүүхэн бодолтой байгаа юм болоо. Хашаандаа муу усны нүх ухаад тэрлүүгээ хийж болохгүй гэж. тэр асгасан муу уснаас нь болоод хурсний бохирдол өвөлд нь хөлдөөд ард иргэд хальтраад гэмтэх эрсдэл өндөр. Бас нөгөө талаасаа дулаараад ирэхээр хөлдсөн муу ус нь гэсээд агаар бохирдуулж амьсгалын замын өвчин эмгэг тусах магадлал маш өндөр байна. Энэ бүгдийг болиулахын тулд мөн л адил багын дарга нар нь муу усаа асгасан айлуудад торгуул тавьж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ингэхгүй бол өө энэ яады гээд л өөрсдийнхөө бохир байдалдаа улам л уусан ороод байна.

Ногоон Ховд бол бидний ирээдүй

Бидний ирээдүй биднээс л шалтгаална.

Ангилал: Сурагч,

тусгай байр

Ц.Нарангэрэл 12 жилийн Алтан гадаст 1-р сургууль

Цэвэр тохилог ногоон ховдыг хэрхэн бүтээх вэ?

Би төрсөн газар, унасан шороо, угаасан усаараа бахархаж омог бардам тэнүүн амьсгалдаг эгэлгүй их орчлон хорвоогын эгэл нэгэн Монгол охин. Би эртний их буурал түүхт, олон ястны өлгий нутаг, омогшиж бахархмаар баатруудын заяа оршсон ариун голомт, эжий аав эмээ өвөөгийнхөө мэндэлсэн буурь Их Ховд хотдоо хүй тасарч хөлд орон тэнцэж ядан өссөндөө туйлаас их баярладаг. Бидний өссөн, төрсөн өлгий Ховд аймаг маань агуу их мянган дамжин алдаршсан суут удирдагчдын нөр их хүч хөдөлмөр, авъяас билэг, ур ухаанаа дайчлан байж олж авсан гавъяа нь юм. Манай аймаг үүсэн байгуулагдсан зуун зууны настай ч өтөлж амжаагүй мөртлөө өнөөдөр л нахиалж буй навч адил өдөр ирэх тусам хөгжсөөр. хөгжил түүчээлэн буйхаалж баруун бүсийн тулгуур төв, их хотын жишиг аймаг хэмээгдэж , он удаан жил жилийн түүх, онцгой сонин байгалийн олдвор, өв соёл, угсаа гарваль, удам судар  гээд бүхийл  зүйлээрээ тэргүүн  эгнээнд  шалгарсаар  буй  билээ.

Өнөөдөр бид 21-р зуунтай хөл нийлүүлэн алхаж бусдаас илүүг сэтгэхийн тулд. Бүхнээс илүүг бүтээж тэргүүн эгнээнд жагсан бусдыгаа манлайлж чиглүүлэхийн тулд өөрөөсөө дайчилж болох бүхнээ шавхаж түүнийхээ урам зоригоор өөрийгөө ч өрөөл бусад нөхдөө ч хурцалж хөгжлөөс тасрахгүй. харин хөгжлийг хөтлөхийн тулд зорьсоор байна. Бидний адилаар дэлхий ертөнцийн хэдэн сая хүн 21-р зууныг мэдээлэлдехнологи, сэтгэлгээний асар хүчтэй эрин зуун болгохын тулд өдрөөр биш цагаар, минутаар биш секунд тутамд асар их хурдаар хөгжиж байна. Энэ хөгжлийн үр дүнд бидний амьдрах орчин, ажиллах боломж бололцоо, сэтгэх цар хүрээ гээд бүхийл зүйл шинэчлэгдэн өөрчлөгдсөөр төгс хэмээн хэлэхэд ойртсоор л өртөөлөн айсуй. Бид дээхин үед бүр наашлуул хэдхэн жилийн өмнөхөө одоогийнхтой харьцуулан бодоход асар хурдан өөрчлөгджээ. Бид илүүг хүсч ихийг мөрөөдхийг биш хийхийг зорьдог болж. Яг л одоо, энэ цаг үед энэ мөчөөс эхэлж хийж бүтээхийг хүсч хөдөлмөрлөхийг энэ тэргүүнд тавьж буй бүх л хүмүүсийг уриалж баатарлаг гавъяат Ховд аймгаа өчигдөр-өнөөдөр-маргааш 3 үеийн түүхтэй нь байгаль ээжээ хайралж түшсэн хэн бүхний нүдийг хужирламаар хүн бүхнийг атаархлыг төрүүлж, бусдад үлгэр дууриалал жишиг болхоор яг л бусад хөгжиж буй өндөр соёлтой хэмээгддэг хотууд шиг гайхалтай цэвэр цэмцгэр, тохилог байгальд ээлтэй ногоон Ховд хот болгохын тулд хамтдаа манлайлахыг санал болгож байна.

Цэвэр орчин бол ая тухтай амьдрахын үндэс

Цэвэр агаар бол эрүүл энх оршин тогтнохын үндэс тул цэвэр тохитой амьдрахыг хүн бүхэн хүсч байна. Харин энэ бүхнийг цогцлооход нэг асуудал цохогдон хүн төрөлхтөний ухамсаргүй, дорой байдлаас болж хөгжлөөс илүү хурдан биднийг орхин замхарч байна.

Энэ чухал асуудлыг хөндөхөд миний аанай л өмнө дурьдсанчлан "Хөгжил"-ийг даган замнахдаа хүн төрөлхтөн зарим нэг онцгой зүйлсийг үл хайхран орхисон юм шиг. Тэр бол байгал ээж, тэнгэр бурхан, газрын эзэн лус савдаг хэмээх бурхны бидэнд хайралсан ер бусын гайхамшиг бололтой. Эдгээр хүчин зүйл байгаль ээж байхгүй бол та өнөөдөр хөгжлийг түүчээлэн замнаад ч хэдий их зүйлийг ойлголоо ч яг л амьгүй мэт сүнс болон замхран энэ дэлхий ертөнц сөнөх байх. Тийм л учраас бид бүхэн байгаль ээжээ хайрлан хамгаалж зөвхөн өөрсөддөө бүхнийг зориулах биш "Байгаль ээжид ч үр шимийг нь буцаан олгох хэрэгтэй". Хүн авсныхаа хэрээр өгч хийснийхээ хэрээр авч байж хүн төрөлхтний бичигдээгүй бас нэгэн хууль биелдэг тул иргэн бүр байгаль ээжийнхээ үр шимийг хүртсэнийхээ хэрээр зөвхөн хүний буруутай үйлдлээс болон гарч буй байгалийн доройтол, цаг уурын дулаарал, бохирдлоос гарч буй сөрөг үр дагаврууд зэрэг эмзэглүүштэй асуудлыг хамтдаа шийдэцгээж таны ирээдүйн залгамж халаа өвийг чинь өвлөх үндсийг чинь бэхжүүлэх, хийснийг чинь залгах хайр татуулан танай гэр бүлд мэндэлсэн энхрий үрсдээ өвлүүлэн үлдээх хамгийн нандин зүйл болох байгаль ээжийгээ хамтын хүчээр дахин сэргээн босгохыг уриалж байгалийн ногоон төгөл маш олноор байгуулан, хүн төрөлхтний санааг дэлхий нийтэд нь зовоож буй агаарын бохирдол хэмээх дэд сэдвийг хөндөн үүнийг шийдвэрлэн зохицуулж өмнөх шигээ цэвэр агаарт, ногоон байгууламжинд аз жаргалтай гэр бүлийнхэнтэйгээ амьдрахын тулд хүчилтөрөгчийг ялгаруулж  нүүрстөрөгчийг өөртөө шингээдэг бут, сөөгийг маш олон тоогоор тарьж ургуулан үйлдвэрийн бохирдол, түүний утаа болон тойрсон асуудлуудыг нь хурдан шийдвэрлэхийг ирээдүйн оюунлаг бяцхан үрс мөн таны болон та бүхний үр хүүхдүүд өөрсдийнхөө ирээдүйд санаа зовнин илтгэж байна. Мөн хөдөөний малчин ардууд маань үр хүүхдүүдээ бусдын л адил эрдэм боловсролтой, оюунлаг сэтгэлгээтэй ирээдүйд дэлхийд дуурсагдах хүн болгохын тулд бусдаас хоцроохгүйн тулд өдрөөс өдөрт хөгжиж буй их хот, аймгийг зорих нүүдлийн жил тасралтгүй цувж эх орны минь ирээдүйн оюунлаг залуус түүчээлэн айсуй. Энэ хэдийгээр олзуурхууштай бахадмаар зүйл боловч эдгээр айл өрх нь гэр хорооллын захаар шахуу төвлөрөн байрлаж төвөөс захдуу амьдрах нь эдгээр хүмүүст дэд бүтэц. Хөгжил технологи зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөд ихээхэн бэрхшээлтэй байдаг тул шинэ Ховд хотын гэр хорооллын шинэчилсэн зураг шинээр гаргаж хөдөөнөөс орж ирж буй айл өрхүүдэд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, тусламж гээд бүхий л талаас нь тусалж дэмжиж ялангуяа хүүхдйин оролцооны олон байгууллагуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж хүүхдүүдийг багаас нь бусдад тусалж, нийгмийн ажилд идэвх санаачлагатай оролцдог болгох хэрэгтэй. Мөн хог хаягдлыг багасгахын тулд ямар хог хаягдлыг дахин боловсруулан ашиглаж болдог, ямар хог хаягдал байгальд хэдэн зуун жилээр шингэхгүй байдаг талаар тодорхой сургалт явуулж иргэдэд мэдлэг олгох. Мөн үүнтэй уялдуулан байгал эхээ хамгаалах бас нэгэн чухал зүйл бол модоор биш хоёрдогч материалаар хийсэн цаас ашиглаж, цаасыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулах талаар чухал хэлэлцээр хийн үүнийг ажил болгох хэрэгтэй. Хэрэв тэгэх аваас та өөрийнхөө хэрэглэсэн цаасны хаягдлыг ялгаж дахин боловсруулах үйлдвэрт өгч мөн энэ маш олноор үйлдвэрлэж буй өргөмжлөл. дурсамж зэргийг заавал цаасан дээр биш аль болох байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экологын зүйлсээр солихыг дэмжинээ гэдэгт итгэж байна. Ийнхүү хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй та болон та бүхнийг "Шинийг хамтдаа санаачилж, маргаашын төлөө өнөөдөр ажиллаж, ганцаараа биш багаараа бүтээцгээе" уриан доор "Ногоон байгууламжтай шинэ Ховд хот"-оо хамтдаа сүндэрлүүлэн босгоход бүхнээ дайчлахыг хүсье.

Ангилал: Сурагч,

тусгай байр

Ховд аймаг Жаргалант сумын бүрэн дунд 3-р сургууль 11Е ангийн сурагч Т.Отгонбадам

Сэдэв: Цэвэр тохилог ногоон хот

Хүн бүхэн нийгмийн харилцаанд өдөр тутам, цаг мөч бүр шийдвэр гаргаж санаа бодлооо хэргэжүүлж байдаг. Тухайн шийдвэрийг хамт олноороо эсвэл хувь  хүн дангаараа  гаргахаас гадна аливаа нэгэн дарга, захиран зарцуулах эрх бүхий эрх мэдэлтэн, мөнгө санхүү, эдийн засагтай холбоотойгоор бүтээлч санаа гаргадаг. Шийдвэр бүхэн олон янз.  Нийгмийн давхаргын хүсэл сонирхол, гэр бүл, сургууль, ажлын хамт олон, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөвлөлт, хүнс тэжээл, аялал зугаалга гэх мэтчилэн хүн амьдралын явцдаа байнга шийдвэр гаргадаг.  Иймд шийдвэр нь хүүхэд том хүнд ялгаагүй тулгардаг. Иймээс хүүхэд байгаа газар бүхэн шийдвэр гаргахдаа хүүхдийн хөгжингүй сэтгэхүйг бодон оролцуулж байгаа.  Миний судалснаар манай улс нь 1990 оноос өмнө буюу БНМАУ-ын үед хүүхдийн санаа бодлыг хараахан хүлээж авдаггүй байсан.  Тэр үед хүүхэд өөрийн үзэл бодлооо илэрхийлэх, хамт олноороо хүсэл зорилгоо нэгтгэн шийдвэр гаргах, хууль зүйн боломжоор хаагдмал байсан.   Энэ нь нэг талаараа багш,  албан тушаалтны заавар дор цэвэр цэгцтэй өсөж байсан боловч  хүн гэдэг талаасаа өрөөсгөн эрх, эрх чөлөө хаалттай байсан учир эх орондоо төгс төгөлдөр хүн болоход  учир дутагдалтай зөвхөн тухайн нийгэмдээ л зохицож байсан ба хүүхдийн тухай уламжлалт ойлголтоор “Хүн биш ээ хүүхэд байна гэдэг”  байсан бол шинэ хандлагаар хүүхэд бол “хүн” гэж авч үзэх болж 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад маань нийгмийн өөрчлөлт шинэчлэлт гарч хүний эрх, эрх чөлөө тэр тусмаа хүүхдийн оролцоо, санаа санаачлагыг төрөөс ихээр анхаардаг болсон. Монгол оронд улс төр, эдийн засгийн хос шилжилт хийж байгаа энэ үед сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллага аливаа шийдвэр санаачлагыг гаргахдаа хүүхдийн санал бодлыг тусгадаг, эрх үүргийг хангаж ажилладаг болсон.  Хүүхэд хөгжих, оролцох арга замуудын нэг дотор сурч боловсрох хугацаандаа сурагч нь бүлэг хамт олон байгуулан ажиллаж сурагчдаас ирсэн санал хүсэлтийг хянан хэлэлцэж цааш хэрэгжүүлэх тухай хэлэлцэж сургуулийн удирдах албан тушаалтанууд, цаашлаад захиргаанд хүргэнэ. Хүүхдийн бүтээлч санаа, оролцоог нэмэгдүүлсэнээр Монгол улсын ирээдүйг цэвэр тохилог ногоон хот болоход гэрэл гэгээтэй зам харагдаж байна. Ингэснээр бид нийгмийнхээ төлөө өөрсдөө үүрэг хүлээдэг хариуцлагатай өсч том болох зэрэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд бүхэн нийгэмдээ эрүүл тохилог орчинд аж төрөхийг хүсдэг. Тиймээс  бид цэвэр тохилог ногоон хоттой болохын тулд айл өрх бүр цэцэгжүүлэлт,  зүлэгжүүлэлт хийж дор бүрнээ идэвхитэй санаачлагатай байснаар Ховд хот  маань удахгүй ногоон хот болно. Үүнийг хэргэжүүлэхийн тулд газар доорх улсжуулалтын систем, худаг ашиглан шугам сүлжээ татан хашаа бүхэн усны асуудлыг шийдсэнээр цэвэр тохилог ногоон хот болох юмаа.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Бичсэн Г.Одонтуяа   

2013 оны 12-р сарын 10, Мягмар гариг, 09:19

Нэг.Сонгон шалгаруулалтын зорилго:

1.1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр.Сонгон шалгаруулалтын тухай

2.1.Сонгон шалгаруулалтыг  Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн  35.1.6 дэх хэсгийг баримтлан Улсын Их Хурлын  2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” -ын дагуу 2013 оны 12 дүгээр сарын 25, 26-ны өдөр зохион байгуулна.

2.2.Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараахь шаардлагыг хангасан байна

  1. 1. ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ  СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой

-Инженер, эдийн засагч мэргэжилтэй

-Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, төрийн удирдлагаар мэргэшсэн байх туршлагатай

-Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажилладаг, хууль зүйн мэдлэгтэй байх

  1. 2. ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

-Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой

-Улс төр судлаач, Нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй

  1. 3. ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН  СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН  ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

-Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой, бакалавр цолтой

-Багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй

-Төрийн албанд ажиллах чадвар дадал эзэмшсэн байх

-Санаачлагатай, шударга зарчимч, зохион байгуулах, баг бүрдүүлэх чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн бүх төрлийн программуудыг бүрэн эзэмшсэн байх

  1. 4. ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ  ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Дээд боловсролтой, бакалавр цолтой

-Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй

-Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх

-Шударга зарчимч, зохион байгуулах, баг бүрдүүлэх чадвартай, санаачлагатай, англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн  программуудыг  эзэмшсэн байх

Гурав. Бүртгэл:

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2013 оны 12 дүгээр сарын 23, 24-ны өдөр 10.00-17.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ.

Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох бичиг баримтыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

Иргэд бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг авч ирнэ:

1.Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу/

2.Иргэний үнэмлэх хуулбарын хамт

3.Боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт

5.Ажил байдлын тодорхойлолт

6.Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын /Хөдөлмөрийн дэвтэр/ дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

7.4*6 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй болон дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөө болон 70432506, 99019227  утсаар холбогдон  авч болно.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН 11 ДҮГЭЭР САРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдээлэл: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 11 дүгээр сард 2 удаа хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан зарлах тухай, Говийн их дархан газрын “б” хэсгийн газар нутгийг өргөтгөх санал дэмжих тухай, Зөвшөөрөл олгох тухай,  Төрийн дээд шагналд тодорхойлох тухай, Хөрөнгийн тухай нийт 13 тогтоол баталлаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулж: Аймгийн  нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн  2013 оны хүлээгдэж буй дүн, 2014 оны  зорилтын тухай  илтгэл, Аймгийн төсвийн 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсөл, 2012 оны гүйцэтгэл, Аймгийн Аудитын газрын 2013 оны ажлын тайлан, орон нутгийн 2014 оны төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар өгөх санал, Аймгийн ИТХ-ын 2013 оны үйл ажиллагааны тайлан, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2013 оны бүтээн байгуулалтын ажлын тайлан, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийн өргөтгөлийг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Төлөөлөгчдөд холбогдох байгууллагуудын мэдээллийг хүргэж Тэргүүлэгчдийн хурал, хороод, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүллээ.

Аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааны мэдээлэл: Засаг даргын зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж, аймгийн Засаг даргын 2012-2016 оны  үйл ажиллагааны  хөтөлбөрийг   хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2013 оны биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, аймгийн төсвийн 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны  төсөл, 2012 оны гүйцэтгэл, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтын тухай тус тус хэлэлцэв.

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг   хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2013 оны биелэлтийг 454 заалтаар 37.6 хувийн, аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 85.7 хувийн хэрэгжилттэй биелэгдсэнээр, 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихаар шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын захирамжаар засаг даргын зөвлөлийн хурлын журмыг шинэчлэн баталж, 11 гишүүнтэй байсан зөвлөлийг 15 гишүүнтэй болгож, Ахмадын хорооны дарга, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга, Залуучуудын холбооны тэргүүн нарын төлөөллийг орууллаа.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд 36 өргөдөл, гомдол бичгээр хүлээн авч, 19 өргөдлийг шийдвэрлэж, 17 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Аймгийн Засга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын  дарга,  хэлтэс, тасгийн дарга нарт мөн хуулийн 9 дүгээр зүйлийн  9.3 дахь заалтын дагуу  амаар биечлэн гаргасан  өргөдөл, гомдлыг хүлээн авах тусгай дэвтэр хэвлүүлэн  хөтлөж, 76 иргэнийг  хүлээн авч уулзсан байна.

Иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах 7043-1111  төвийг шинээр нээн 2 оператор ажиллуулж, нэг сарын хугацаанд  дуудлагаар 26, биечлэн 10, веб сайтаар 3, фэйсбүүкээр 2, имэйлээр 1 иргэн санал, гомдол, талархал ирүүлснийг холбогдох  хэлтэс тасгийн дарга нар хариуг нь өгч ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг орон нутгийнхаа онцлогт нийцүүлэн боловсруулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Жаргалант сумын иргэдтэй уулзаж, 2013 онд хийсэн ажлын тайлангаа тавьж, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Жаргалант сумын 12 багийн иргэдээс санал асуулгын хуудсаар 2200, хэлэлцүүлгээр 600, бүгд 2800 гаруй иргэдийн санал авч 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний эрэмбэ, дарааллыг гаргалаа.

Онцгой байдлын газар: Аймгийн Онцгой комисс 1 удаа хуралдаж дулааны “Бадамлах дөл” ХХК-ний үйл ажиллагаа, нүүрсний нөөц, татан авалт, дулаан, халаалтын доголдол, 2, 3 дугаар зуухны засварын ажлын талаар хэлэлцэж 8 шийдвэр гарган хэрэгжүүлж байна. Аврах гал унтраах 48 дугаар анги 2 удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авснаас 2 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 цаг 25 минут ажиллаж, 8,5 тн ус, 45 литр шатахуун зарцуулав. Аврах гал унтраах 38 дугаар анги 1 удаа гал түмрийн дуудлагаар ажиллаж, 15 литр шатахуун зарцуулан түймрийг унтрааж, аж ахуйн нэгж, иргэдийн 5,5 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан байна. Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, стандарт, дүрэм зөрчсөн 134 зөрчил 54 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, бусад зөрчлийг засуулахаар Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 7, мэдэгдэл 1 бичиж, холбогдох албан тушаалтанд хүргүүллээ. Тус газар нь 2013 оны 11 дүгээр сард төсвөөс 103753,7 мянган төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Хоёр. Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд: Орон нутгийн болон орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын 11 дүгээр сарын санхүүжилтийг олгож, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, зайлшгүй гарах зардлуудыг хугацаанд нь санхүүжүүлж байна. Сум хөгжүүлэх сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, зээлийн эргэн төлөлтын судалгааг нэгтгэн түүнд дүгнэлт хийж зээлийн зориулалтанд хяналт тавьж, эргэн төлөлтийг сайжруулах талаар сумдад албан бичгээр үүрэг чиглэл өгөв. ММНБИ-тай хамтран мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд  авахуулж, 40 гаруй хүн хамрагдлаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар орон нутгийн 2013 оны  төсвийн тодотголыг 11 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэн  төсвийн орлогыг 602,0 сая, зарлагыг 814,5 сая, ОНХС 1585,8 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 350,0 сая төгрөгөөр тус тус бууруулан баталлаа. Сум, төсөвт байгууллагуудын төсвийн захирагч нарт төсвийн талаар авах арга хэмжээ, 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл ирүүлэх талаар 1/2401 дүгээр албан бичиг сумдад гаргаж үүрэг чиглэл өглөө. 2014 оны төсөв боловсруулахтай холбогдон төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргахад орон нутгийн төсвийн тодотгосон орлогод 8361,9 сая төгрөг орж төлөвлөгөө 71,2 сая төгрөгөөр, үүнээс татварын орлогод 6679,0 сая төгрөг орж  төлөвлөгөө 54,8 сая төгрөгөөр, татварын бус орлогод 727,2 сая төгрөг орж төлөвлөгөө 18,9  сая төгрөгөөр ту тус  давж,  хөрөнгийн орлогод 67,3 сая төгрөг орж төлөвлөгөө 2,7  сая төгрөгөөр тасрахаар байна.

Орон нутгийн төсвийн урсгал зарлага 16571,0 сая төгрөг хүрч, тодотгосон төлөвлөгөөнөөс  98,1 сая төгрөгөөр давж гарахаар байна. Давж гарч байгаа зарлагаас сумдын өмнөх оны болон энэ оны  давсан орлогоос зарцуулсан 55,0 орчим сая төгрөгийг хасаж тооцоход 40,0 орчим  сая төгрөгийн өртэй гарах  урьдчилсан дүнтэй байна. Энэ онд улсын төсөвт 1764.8 сая төгрөг оруулж төлөвлөгөө 8,3 хувиар давахаар  байна. Улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар 3.5 хувиар,  нэмэгдсэн өртгийн албан татвар 9.8 хувиар, агаарын бохирдолын төлбөр 13.1  хувиар тус тус давж биелэхээр  тооцоо гарч байна.

Орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын төсвийн зарлага урьдчилсан байдлаар 31627,6  сая төгрөгт хүрч, төсөвлөснөөс 138,3 сая төгрөгөөр давж  өртэй гарч болзошгүй байна. Өрийг салбараар авч үзвэл Эрүүл мэндийн салбарын сумдын эрүүл мэндийн төвүүд 86,0, ССАЖ-ын байгууллагуудын өр 40,3, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтэс 11,3 сая төгрөг тус тус байна.

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 29 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 27 нь хэрэгжиж 93 хувийн ажлын гүйцэтгэлтэй, 11 дүгээр сарын байдлаар 2875,7 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь 72,8 хувийн, Замын сангаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтанд 200,0 сая төгрөг олгосон нь 100 хувийн, орон нутгийн хөрөнгө оруулалтанд 68,5 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь 100 хувийн  гүйцэтгэлтэй байна.

Сумдын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтэнд 5276,0 сая төгрөг олгохоос 11 дүгээр сарын байдлаар  3614,5 сая төгрөг олгосон нь 73,9  хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн 2014 оны төсвийн төслийн хуваарилалтыг сум, байгууллага бүрээр өмнөх онуудаас нилээд шинэлэг байдлаар боловсруулан Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар 12 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцэн баталлаа. Батлагдсан төсвийг аймгийн Засаг даргын 1/2657 дугаар албан бичгээр сумдад хүргүүлэн Төсвийн тухай хуульд заасан хугацаанд батлуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулах, хяналт тавих комиссыг Засаг даргын А/435 тоот захирамжаар байгуулж, холбогдох маягт, зааврыг бүх сумуудад урьдчилан хүргүүлэн тооллогын бэлтгэлийг хангаж байна. 11 дүгээр  сарын 14-нд сумдын төрийн сангийн төлөөлөгч нарт мал тооллогын сургалт хийж, аймгийн Засаг даргын захирамжийг албан бичгээр сумдад хүргүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

ҮСХ-ны МССТ-ийн дарга А.Дэмбэрэл Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын сумдын Засаг даргын орлогч нарт “Орон нутгийн түвшин дэх статистик мэдээллээр хангах одоогийн боломж, дутагдалтай байдлыг үнэлж, хэрэгцээг тодорхой болгох асуудал” сэдвээр 11 дүгээр сарын 27-ноос  2 өдрийн сургалт хийв.

Гурав: Хууль эрхзүйн чиглэлээр: ХуульАвлигын талаархи олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа болон бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааг төрийн албан хаагчид, иргэд, бизнес эрхлэгчдэд танилцуулах ажлыг Мерси кор олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллаа. Мөн Мерси кор олон улсын байгууллага, Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төсөл танилцуулах, санал авах ажиллагааг байгууллага, иргэдийн дунд зохион байгуулж, нийт 103 хүн хамрагдсан байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зарлсан “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” сарын аяныг аймгийн төв, сумдад зохион байгуулж гарын авлага материалыг хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2 сум, 3 байгууллагын даргын захирамж, тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж зөвлөмж хүргүүлж, Засгийн газрын 2 тогтоолд өөрчлөлт хөдөлгөөн оруулж, 8 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Архивын лавлагаа хүссэн 89 хүнд архивын лавлагаа олголоо. Манхан сумын 1946-2008 он хүртэл 518 ширхэг хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийж, 2002-2008 оны баримт болох 220 ширхэг хадгаламжийн нэгж хүлээн авсан. Дарви сумын 2003-2011 он хүртэл 105 хадгаламжийн нэгж хүлээн авч, Эрдэнэбүрэн сумын 1933-2008 он хүртэл 510 ширхэг хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийсэн.

Аймгийн Прокурорын 1999-2008 оны 137 хадгаламжийн нэгж бүхий баримтыг хүлээн авсан. Хөмрөг №23 Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 1966-2003 оны 136 хадгаламжийн нэгжийн 5902 хуудас, хөмрөг №100 Худалдаа бэлтгэлийн трестийн 1980-1996 он хүртэлх 38 хадгаламжийн нэгж бүхий 3715 хуудас, хөмрөг №54 Мөст сумын Туяа нэгдлийн 1974-1995 он хүртэлх 39 хадгаламжийн нэгжийн 5821 хуудас бүхий баримтыг цахим хэлбэрт оруулсан.

Цагдаагийн газар: Ховд аймгийн хэмжээнд 2013 оны 11 сарын 24-ний байдлаар 16 хэрэг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн  гэмт хэргийг  ангилан үзвэл:

  • Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг  – 5
  • Хулгайлах – 4

Үүнээс: малын хулгай – 2

Иргэдийн – 2

  • ТХХАБЖЭ – 4
  • Бусдыг амиа хорлоход хүргэх – 1
  • Бусад – 1 гэмт хэрэг  тус тус бүртгэгдсэн байна.

Иргэд,  аж ахуйн нэгж албан байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 169 гомдол мэдээлэл хүлээн авснаас 46 буюу 27.2 хувийг гэмт хэргийн шинжтэй, 123 буюу 72.8 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл байна.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

-       Бусдын бие махбодид гэмтэл учруулах – 11

-       Хулгайлах – 6

-       Бусдыг амиа хорлоход хүргэх – 1

-       Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх – 1

-       Зам тээврийн осол – 8

-       Бусад – 19

Захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

-       Бусдын амгалан тайван байдал алдагдуулах – 41

-       Бусадтай маргах – 40

-       Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 22

-       Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн – 13

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 14 эрх хасаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 4 хүнийг 105.000 төгрөгөөр,  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлээр 45 хүнийг 126.000 төгрөгөөр торгож, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 5 хүн, 25 дугаар зүйлийн 25.6 дахь заалтаар 1 хүнийг тус тус баривчилч, 11 сарын 24-ний байдлаар зөрчил гаргасан 234 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний алба: Шүүхийн шинжилгээний албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, Ховдын толь сонинд нийтлэл гарган, 11 дүгээр сарын санхүүгийн гүйцэтгэлийг хамт олондоо танилцуулж мэдээллийн самбарт байрлууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу ажилтнууддаа 6 цагийн сургалт зохион байгуулав. Гэмт хэргийн газрын үзлэгт 42 удаа оролцож, криминалистикийн шинжилгээ 6 хийж дүгнэлт гаргажээ. Мөн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээг 7 цогцост, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг тогтоох үзлэг 111, хими 10, биологийн 5, гистологийн 1 шинжилгээ хийж, нийт 133 дүгнэлт гаргаж, алсын дуудлаганд 3 удаа явж үүрэг гүйцэтгэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр гарын 10 мөр илрүүлж бэхжүүлсэн, 50 хүний гарын хээний дардас авч салбар станцад, галт зэвсгийн хошуу 117, хонгио 126-г галт зэвсгийн санд баяжилт хийв. Шинжээчийн ур чадвараар 2 хэрэг нотлогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: 10 дугаар сарын 18-ны байдлаар хорих ангид 127 ялтан, цагдан хорих байранд 10 хоригдогч, баривчлах ял эдлүүлэх байранд 2 ялтаны хэлбэлзэлтэй 3 үндсэн объектод харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллалаа. 11 дүгээр сарын байдлаар албаны дотоод хяналтыг 2 удаа явуулсан бөгөөд илэрсэн дутагдал гараагүй байна. Ялтны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шатар, сагсан бөмбөг, олс таталт, үндэсний бөхийн барилдаан, караоке тэмцээн явуулсан бөгөөд хамтран ажилладаг байгууллагуудаас ар гэрийн эргэлтгүй 6 ялтанд хувцасны туслалцаа үзүүллээ.

Дөрөв. Нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд:

Соёл, спорт, аялал жуулчлал: УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн ивээл дор зохион байгуулагддаг  уламжлалт “Ихэлийн эгшиглэн” морин хуурын VIII наадам 11 дүгээр сарын 02-03-ны хооронд Манхан суманд явагдаж, 13 сумын 150 гаруй морин хуурчид хамтлаг,  болон гоцлол төрлөөр оролцлоо. Хөгжимт драмын театр, Хүүхэд залуучуудын ордон, сумдын Соёлын төвүүдийн дэргэд хичээллэдэг морин хуур уртын дууны дугуйлангийн үйл ажиллагааг тогтмолжуулсны үр дүнд 2013 онд морин хуур суралцагчдын тоо 1650-д хүрч өмнөх оныхоос 15 хувиар ахисан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага, ивээл дор 2 жил тутамд зохиогддог “Захчин урлагийн наадам” 11 дүгээр сарын 07-08-ны хооронд Зэрэг суманд амжилттай зохион байгуулж, Зэрэг, Алтай, Манхан Үенч, Мөст, Жаргалант сумын нийт 80 гаруй ардын авьяастнууд 8 төрлөөр билиг авьяасаа уралдуулж нэгдүгээр байрыг Үенч сум, удаах байранд Зэрэг сум, гуравдугаар байрыг Жаргалант сумын ардын авьяастнууд эзэллээ. Аймгийн Хөгжимт драмын театр өвөл цагийн 77 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан 2013 оны 11 сарын 14-нд 60, 70, 80-аад оны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Зуун дамжсан аялгуу” концертыг иргэдэдээ өргөн барьж, 11 сарын 15-нд “ Эргэн дурсахуй” нийтийн дуу бүжгийн цэнгүүнийг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаа нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн шинэлэг ажил боллоо.

Сангийн сайдын 2013 оны 140 дугаар тушаалаар батлагдсан “Түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн  шинэчилсэн үнэ тогтоох журам”-ын дагуу Музейн бүх үзмэрүүдийн шинэчилсэн үнийг программд шивлээ. Жаргалант сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн хүүхдүүдэд монгол ахуй уламжлал, ёс заншил, түүх соёлын онцлог, түүний ялгааг танин мэдэх, түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх аян  зохион байгуулан явууллаа.

Боловсролын чиглэлээр: “Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв”-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудын дунд англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, урамшуулах зорилгоор Ховд аймагт англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оны 11 дүгээр сарын 23-нд анх удаа зохион байгуулж, 800-аад сурагч он-лайнаар бүртгүүлснээс А, Б ангиллуудад 730 сурагч оролцлоо.

Боловсролын байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшид мэргэжил аргазүйн бодиттой дэмжлэг үзүүлэх, багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээний аргазүйг сайжруулах, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор оны шилдэг илтгэлийг шалгарууллаа. “Хүүхэд 1 бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, аргазүй” сэдвээр зарласан илтгэлийн уралдаанд нийт 24 сургуулиас 13 сургууль, 31 цэцэрлэгээс 9 цэцэрлэг оролцож, 1 дүгээр байранд Жаргалант сумын 7 дугаар сургуулийн багш нарын багийн илтгэл, 2 дугаар байранд Мянгад сумын багш Ж.Одонцэцэгийн илтгэл 3 дугаар байранд Жаргалантын Цаст Алтай сургуулийн багш Х.Нямсүрэнгийн илтгэл, тусгай байранд Зэрэг сумын Г.Наранцэцэгийн илтгэл, 3 дугаар сургууль Р.Алимаагийн  илтгэл, 8 дугаар цэцэрлэгийн Н.Жавзангийн илтгэл тус тус шалгарлаа.

Завхан аймагт 2013 оны 11 сарын 5-9-ны хооронд  “Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын арга зүйн шинэчлэл” сэдэвт сургалтанд 5 багшийн оролцлоо. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын шинэчлэл, Бага бүлгийн  сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сэдэвт сургалтыг 2013 оны 11 сарын 18-22 ны өдрүүдэд зохион байгуулж, сумдын цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл бүхий 65 хүн оролцлоо. 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд ашиглагдаж байгаа сурах бичиг хангалтын судалгааг батлагдсан маягтын дагуу гаргалаа. Нийт номын сангаар бага анги 49287 сурах бичиг, дунд ахлах ангид 123895 сурах бичгийг номын сангаар олгоод байна.

Байгальд ээлтэй сургалтын материалаг баазыг бэхжүүлэх, экологийн  боловсролыг дээшлүүлэх, дахин ашиглаж болох хог хаягдлыг боловсруулах арга технологийг турших, нэвтрүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорхи материал ашиглан хийх санаачилгыг дэмжих зорилгоор “Хог хаягдлыг мөнгө болгох ухаан” сэдэвт  бүтээлч ажлыг Жаргалант сумын 7 сургуулийн хими-биологи-эрүүл мэнд, технологийн багш нарын дунд зохион байгуулж, нийт 30  багш 160  бүтээлээрээ оролцоо.

Тогтвортой хөгжил- эко –сургууль модуль сургалтыг 11 сарын 12-13 нд Жаргалант суманд зохион байгуулж, нийт 18 хүн хамрагдлаа. “Хөдөөгийн бага боловсролын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн түшиц сургууль шалгарууллаа.Түшиц сургуулиар Прогресс сургууль сонгогдож цаашид хамтран ажиллах боллоо.

БШУЯ-ны 2013-2016 оны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “нисгэгч хүүхдүүд” дугуйлангийн багш сурагчдыг чадваржуулах сургалтыг ЕБ-ын 24 сургууль, төвийн сургуулийн 35 сурагч нийт 54 хүнийг хамрууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр: Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн 4, 5  дугаар бүлэгт харъяалагдах 184 ахмад настанд 323840 төгрөгний үнэ бүхий “УНДЕВИТ” витаминыг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олголоо.

2013 оны 11 дүгээр сарын 4-нээс 11 дүгээр сарын 10-ыг дуусталх 45-дахь 7 хоногт аймгийн хэмжээнд 5025 хүн амбулаториор үйлчлүүсний 281 буюу 5,59% нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 17-ыг дуусталх 46-дахь 7 хоногт аймгийн хэмжээнд 5926 хүн амбулаториор үйлчлүүсний 285 буюу 4,8%нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдон 10000 хүн амд 36,32 тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлттэй гарсан ба түргэн тусламжийн дуудлаганд томуу, томуу төст өвчний эзлэх хувь нь 21.89%-тай байна.

Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны EWAR 2.0 программаар халдварт өвчний тохиолдлыг 7 хоног бүр Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү мэдээлж, энэ сард халдварт өвчний 5 тохиолдол гарсан нь А гепатит 1, гахайн хавдар 2, рожа-1, бруцеллёз  1 тус тус бүртгэгдсэн байна. 11 төрлийн тарилгатай халдварт өвчнөөс сэргийлэх 7 төрлийн вакцин, вакцин биобэлдмэлийг сум, өрх, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрх тасгуудыг дагалдах хэрэгслээр тасралтгүй хангалаа.

Төрсөн хүүхэд 192 халдварт саа, БЦЖ, В гепатитийн эсрэг вакцин 2 сартай  хүүхэд 188, сартай 187, 4 сартай -184, 9 сартай 195, 2 настай 179, 1 нас 2 сартай  191, 7 настай 1516, 15 настай 1465 хүүхдийг тус тус хамрууллаа.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс: Хүүхдийг тал бүрээр хөгжүүлэх, тэдний сонирхол, авьяас чадварыг нээн илрүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багш, эцэг эх, гэр бүлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,  хүүхдийн төлөө явуулж буй үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хичээллүүлдэг хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн өвлийн 2-р ээлжийн улирлын сургалт амжилттай хичээллэж,  16 төрлийн дугуйланд 262 хүүхэд хичээллэж байна. Мөнххайрхан, Дуут суманд “хүүхдийн хүмүүжил төлөвшилд, хамтдаа” сургалт, арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллав.

Сургалт арга зүйн зөвлөгөөний зорилго нь сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн элч, ЕБС-ийн Хүүхдийн өөрийн удирдлагын  байгууллага,  хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтнууд, дотуур байрны багш нарыг хүүхдийн эрх, хөгжил төлөвшил, хамгааллын асуудлаар мэргэжил арга зүйгээр ханган мэдээлэл өгөх,  хандлагыг шинэчлэх, салбар дундын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, аливаа гэмт хэрэг үйлдэх байдлаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан нь цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажиллах арга зүйд дэмжлэг болсон ажил боллоо. Ажлын хэсэг сумын хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажлыг шалгаж, зөвлөгөө өгөх, нийгмийн бодлогын ажилтны ажилтай танилцаж, арга зүйг завлах, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дотуур байр зэрэг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг газруудаар орж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж ажил үйлчилгээ явуулж буй байдалд хяналт  тавих, хичээл болон ажил үйлчилгээ явуулж байх үед тулгамдаж буй асуудал байгаа эсэх хүүхдийн талаар баримталж буй төрийн бодлого чиглэл хэрхэн хэрэгжиж буй байдалд хяналт тавьж ажиллаа.

Мөн эцэг эхчүүд, төрийн байгууллагынхан, хүүхдийн төлөөлөл нийт 150 хүнд сургалт явуулж, эцэг эхчүүдийн дунд АХА тэмцээн, хүүхдүүдийн дунд Алтан хонх танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан нь үр дунтэй олны талархал хүлээсэн ажил боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдад өөрийгөө илэрхийлэх чадварт сургах, найз нөхөдтэй болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран “Тэврэлт бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгуулж, 15 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оролцуулан ажиллаа.

Аймгийн ОБГ, ДЗ Ховд ОНХХ-тэй хамтран олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг 8 сумдад зохмион байгуулан 240 хүнийг хамрууллаа.  11 сарын 05-наас 7 гэр бүл хувь хүмүүст кейс нээж сэтгэлзүйн зөвөлгөө өгсний 5 нь гэр бүл, 2 нь хүүхэд байсан. Эдгээр гэр бүлээс 5 хүүхэдтэй ажиллаж биеэ хэрхэн зөв авч явах, бусадтай харилцах өөрийгөө илэрхийлэх чадварт сургаж сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч, 4 хүүхдийг хүүхэд хөгжүүлэх дугуйланд хамруулж байна.

Тав. Хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтцийн хөгжлийн бодлогын хүрээнд:

Дэд бүтцийн талаар: Дулааны “Бадамлах дөл” ХХК 4 дүгээр зуухны горим ажиллагааны тохируулга хийж дууссан, нүүрсний уурхай дээрээ зөвхөн 4 дүгээр зууханд зориулсан шигшсэн нүүрс бэлтгэж байна. 1 дүгээр зуухны ул ширэмийг шаталтын тавцантай болгон экномайзерыг шинээр сольж утаа сорогчийн ажлын дугуйг шинэчлэн өрлөг дулаалгыг бүрэн хийж 11 дүгээр сарын 27-ны өдөр галлаж эхэллээ. Сүлжээний усны температур нэмэгдэж 80СО градус болж халаалт сайжирч байна. Хувийн машинтай жолооч нарыг дулааны станцын нүүрсэнд явуулж эхлээд байна. Нүүрсний нөөц 15 хоног байна. Сүлжээний усны алдагдлыг багасгах, ус алдаж байгаа байгууллага орон сууцны шугам сүлжээнд үзлэг хийх, 36 айл, БОЭТ, 80 айл зэрэг газруудын ус алдалтыг зогсоох ажлуудыг гүйцэтгэж хэвийн ажиллагаатай болголоо.

Цахилгаан эрчим хүчний тасалдлыг арилгах талаар Мянгадын под станцын реле хамгаалалтын тавилын тохируулга хийж, аймгийн төвийн 35/6 кВа дэд станцын тохиргоог хийлгэж, трансформаторуудад ачааллын тэнцвэржүүлэлт хийлгэв. Мөн 1750,0 сая төгрөгийн өртөг бүхий 35/6 кВа дэд станцын ЦДАШ, дэд станц, барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг эрчим хүчний зураг төслийн “Жи Ди Эй” ХХК зураг төслийг боловсруулж “RP and A” ХХК гүйцэтгэгчээр ажиллахаар УБ хотоос ирэв. Тус дэд станцын газар олголтыг өөрчлүүлэн байршлыг тогтоож ажил эхлэх зөвшөөрлийг авч, тоног төхөөрөмжийн захиалгаа өгч оноос өмнө эхний ээлжинд 1 ширхэг трансформаторыг аваарийн үед ашиглах нөөц байдлаар суурилуулах талаар хэлцэл хийлээ. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний тасалдалт багасаж хэвийн ажиллагаа хангагдаж эхлээд байна.

Орон сууцны халаалтыг сайжруулах чиглэлээр “Шим ус” ОНӨААҮГ 60 айлын орон сууцны урьд байрлах худагнаас гаалийн 12 айл хүртлэх 1250 метр дулааны шугам, хэрэгцээний халуун усны өгөх, буцах шугам, цэвэр усны шугамын хамт сольж ашиглалтанд оруулав. Мөн хуучин нисэхээс Спортын ордон хүртлэх 800 метр 220 мм-ийн диаметр бохир усны шугам сүлжээг шинэчлэн ажилд орууллаа. Дулааны станцад 2 зуух ажиллаж халаалт жигдэрч байгаа болохоор энэ зун хийсэн 30 айл, 72 айлын дотор системийн тохируулга хийх, усны алдагдлыг олж арилгах, орон сууцнаас ирж байгаа дуудлагыг богино хугацаанд барагдуулах чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн талаар: Аймгийн ХХААЖДҮ-ийн газраас 11 дүгээр сард мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон аймгийн дээд шатны байгууллагуудад хүргэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтүүдийг хангах ажилд гол анхаарлаа хандуулсан болно.

Аймгийн дүнгээр МАА-н өвөлжилтийн бэлтгэлийг 91 хувьтай хангасан байна. Отроор өөр аймаг, сумдын нутагт өвөлжих 74 өрхийн 47,3 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 310 гаруй өрхийн 147,9 мянган малын гэрээ, хэлцэл хийгдэж байна. Цаг үеийн ажлыг эрчимжүүлэх албан тоотыг сумдад гаргаж хэрэгжилтийг хангаж байна. 11 дүгээр сард Мал эмнэлгийн угаалга туулгалт, боловсруулалтыг чанарын сайн түвшинд  хийж гүйцэтгэх чиглэлийг сумдад өгч ажиллаа. Аймгийн аюулгүйн нөөцөд авч байгаа өвсний чанар, тоо хэмжээнд хяналт тавьж дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байна. Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас шалган туслах ажлыг зохион байгуулж түүний дагуу өгсөн заавар, зөвлөмжийн дагуу байгууллагынхаа дотоод албан хэрэг хөтлөлтийн ажлыг эмхлэн цэгцлэх ажлыг зохион байгуулж байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн хувьд 2013 оны 11 сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож, өдөртөө 4-9 градус, шөнөдөө 13-18 градус хүйтэн байна. Цаг агаарын хувьд боломжийн байгаа хэдий ч үе үе цас орж дулааран цас хайлмагтан, мөстөж малын хариулга маллагаа хүндэрч болзошгүй байна. Иймд МАА-н салбарын эмч, мэргэжилтэн, малчид, иргэдэд анхааруулга өгч байна. Өвсний нөөц бүрдүүлэх тухай Засаг даргын 2013 оны А/390 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 13395 боодос өвс буюу 241,1 тн өвсийг аймгийн аюулгүйн нөөцөд татан төвлөрүүлээд байна.

Мал ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулснаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар  аймгийн хэмжээнд 145,0 мянган мал ээмэгжүүлэхээс үхэр 14,2 мянга, хонь 82,7 мянга, ямаа 10,9 мянга нийт 107,9 мянган мал ээмэгжүүлж, ялган тэмдэглэгээ хийсэн дүнтэй байна. Малын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2013 онд 20 инженерийн хийцтэй худаг гаргахаас 13 худгийг улсын комисс 100 хувийн саналтай хүлээн авч 4 худгийн хуурай өрөмдлөг дээр улсын байцаагчийн дүгнэлт гарч, Мөнххайрхан, Дуут, Мөст, Зэрэг сумдад өрөмдлөг хийж чадаагүй байна.

Ховд аймгийн 17 сумдын төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ний хооронд зохион байгуулж явууллаа. Тус арга хэмжээнд хамрагдах төлийн тоо шаардагдах вакциныг хувиарлан УМЭГазраас ирүүлсэн нүдэнд дусаах аргачлал, заавар, арга зүйн  дагуу сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнгүүдийг байлцуулан зөвлөмж өгч гаргалаа. Энэхүү арга хэмжээнд 17 сумын 91 багийн 7265 өрхийн нийт 693005 толгой төл мал буюу 28360 толгой тугал, 286014 толгой хурга, 378806 толгой ишиг хамруулж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 46 МЭҮН-ийн 68 их, бага эмч 42 техникч, 10000 гаруй малчныг оролцуулан тарилгыг амжилттай  зохион байгууллаа. Тарилга хийгдэж байх үед 17 сумдын байцаагч нар айл өрхүүдээр явж вакцинжуулалтын ажлын явц, технологийн мөрдөлтөнд хяналт тавьж тарилгын актыг баталгаажуулж,  дүгнэлт гаргаж ажиллаа.

2014 онд хоршоо экстейншиний чиглэлээр ажиллах саналын төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргэлээ. Энэ онд хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд олгох хонь, тэмээний ноосны урамшуулалд 6,9 мянган өрхийн 777,0 тн хонь, тэмээний ноосны материалыг ҮХАА-н яамны Мал хамгаалах санд хүргэж 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал авах нөхцөл бүрдүүллээ.

Үйлдвэр, худалдааны талаар: Аймгийн Засаг даргын 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн А/453 тоот захирамжаар ажлын хэсэг томилогдон Ховд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулж 338 аж ахуйн нэгжийг хамруулан 258 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгож, 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаж согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 4/1-ээр цөөрүүлэн ажиллаа. Ховд аймагт 7 хоногийн 5 дахь өдрийг архи согтууруулах ундаа худалдан борлуулдаггүй  буюу “ Архигүй баасан гариг” болгов .

Байгаль орчны талаар: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.4-д тусгагдсаны дагуу Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийг өргөтгөх талаар аймгийн иргэдийн хурлын 2013 оны ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэн саналыг дэмжсэн тогтоол гаргуулан ажиллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээний агаар  бохирдуулах эх үүсвэрийн тооллого явуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс Дөргөн суманд хэрэгжүүлэхээр бэлдэж буй 10МВт нарны цахилгаан станц барихтай холбоотойгоор төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэдээс санал асуулгыг авч хүргүүлсэн болно.

Хөшөөтийн уурхайн “МоЭнКо” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулахтай холбогдуулан Алтай, Үенч, Булган, Цэцэг, Зэрэг, Дарви, Мөст сумуудаас гэрээнд тусгагдах саналуудыг авч тусган ажиллаж байна.

УЦУОША: 11 сард цаг агаарын хоногийн урьдчилсан мэдээ 31, долоо хоногийн төлөв мэдээ 4, анхааруулга мэдээ 5 зохиож, холбогдох газар, хэлтсүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэлээ. Монгол улсад цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж Баруун бүсийн урлаг, спортын бага наадам зохион байгууллаа. Ажилчдын бие бялдарын сорил авч, www.soril.sport.gov.mn вэб сайтад байршуулсан байна.

Мэргэжлийн хяналтын газар: Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төв, Холбооны газар, Шуудан холбооны алба, Цахилгаан түгээх сүлжээ компаниудад 2012-2013 оны хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж гүйцэтгэлээ. Архи согтууруулах ундааны зөвшөөрөлтэй ААН-үүдэд хяналт шалгалт хийж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дүнг танилцууллаа. Хилийн хяналтын чиглэлээр 47 аж ахуйн нэгж, 63 иргэний 2884,8 тн, 180586 ш, 445,8 кг импортын бүтээгдэхүүнд холбогдох баримт бичгийг үндэслэн шалгалт хийлээ. Экспортын чиглэлээр 284 тээврийн хэрэгсэл 4234 зорчигч, импортын чиглэлээр 220 тээврийн хэрэгсэл, 3964 зорчигч хяналт шалгалтанд хамрагдан хилээр нэвтэрсэн байна.

Стандартчилал хэмжилзүйн хэлтэс: Төсөв танагдсан тул байгууллагын санхүү хүндэрч, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж хомсдож байна. Тухайлбал эхний 11 сарын байдлаар томилолтын 7817,4 мянган төгрөгөөс 5625,7 мянган төгрөг, тээвэр шатахуун 4004,0 мянган төгрөгөөс 3676,4 мянган төгрөг, төлбөр хураамж 1191,7 мянган төгрөгөөс 823,56 мянган төгрөг зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай зардлууд хасагдсан нь хүндрэл учруулж байна. “Тээлийн буян” ХК-д 2, хувь хүнд 1 стандартаар нийт өссөн дүнгээр 222 стандартаар үйлчилсэн байна. “Ховдын мэдээ” сонин, www.khovd.gov.mn вэб сайтад байгууллагын үйл ажиллагааны тайлан, мэдээ өглөө. Цахилгаан хэмжүүрийн төрлөөр улсын шалгагч Д.Цогтхүү 258 ширхэг тоолуур баталгаажуулж, загварын туршилтанд ороогүй 2 ширхэг, тэнцээгүй 8 ширхэг тоолуурыг ашиглалтаас хасав. Механик цул, хий шингэний улсын байцаагч Э.Ганбаатар цулын хэмжлээр 12 жин, эзэлхүүний хэмжлийн төрлөөр 29 нийт 41 хэмжүүр баталгаажуулсан байна.

Газар хөдлөлтийг бүртгэх “Ховд” станц: Тус станц энэ сард нийт 4562050 төгрөгийн санхүүжилт авснаас ажилтнуудын үндсэн цалинд 3254700 төгрөг, гэрэл цахилгааны төлбөрт 79200 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 376800 төгрөг, шуудан харилцаа холбооны зардалд 65037 төгрөг, интернетийн зардалд 121000 төгрөг, бичиг хэргийн зардалд 24800 төгрөг, тээвэр шатахууны зардалд 33600 төгрөг, цэвэр бохир усын зардалд 89600 төгрөг, түлш, халаалтын зардалд 354360 төгрөг тус тус зарцуулсан байна. 11 дүгээр сард тус станцад ойрын газар хөдлөлт 230, холын газар хөдлөлт 123 бүртгэгдсэнээс хүч нь 2,5-аас дээш газар хөдлөлт 31 удаа бүртгэгджээ.

Зургаа: Сум орон нутгийн мэдээлэл:

Алтай сум: Багуудын Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, малжуулах төсөлд хамрагдах иргэдийг журмын дагуу сонгон шалгаруулж, нийт 4 багийн 30 малчин өрх уг төсөлд хамрагдаж боллоо. Алтангадас багийн доод хуучин сумын төвийн хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангаар 5,0 сая төгрөгөөр н.Ариунболд ахлагчтай нөхөрлөл гүйцэтгэв. Нийгмийн халамжийн тухай хуульд нийцүүлэн 50 өндөр настан, 23 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2 ахмад дайчинд түлшний хөнгөлөлтөнд Нийгмийн халамжийн сангаас 10500000 төгрөг олгоод байна.

Булган сум: 11 дүгээр сарын 11-нд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан зохион байгуулж, газар, байгаль орчны чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, жилийн эцсийн мал тооллогын ажлууд хийгдэж байна. Сарнай цэцэрлэг “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байгууллагааа сурталчлах ажлыг зохион байгуулав.

Буянт сум: Сургуулийн халаалтын тогоо шинэчлэх ажлыг “Буянт цуурай”ХХК гүйцэтгэж, 1800 м2 халаах хүчин чадалтай, 2 тогоог суурилууллаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн 40 хүүхдийн тайлан тогтолтыг соёлын төвь зохион байгуулав. Энэ сард эмнэлэгт 36 өвчтөн хэвтэн эмчлүүлж, 46 эх хяналтанд байна.

Дуут сум: Хөх бэлчир багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид Иргэний танхимтай хамтран “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг хийж, спортын уралдаан тэмцээн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Мөн Босго багаас сонгогдсон Төлөөлөгчид “Орон нутгийн хөгжилд бидний оролцоо” хэлэлцүүлэг хийж, сумын төвийн хог цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. 2013 онд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж ажлууд бүгд хийгдсэн, 11 дүгээр сарын 25-ны байдлаар 132,2 сая төгрөг буюу 56,96 хувийн санхүүжилт оржээ. Сумын татварын орлого эхний 10 сарын байдлаар 99,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дөргөн сум:Амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажлыг хийх баг байгуулж11 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулалт зохион байгуулж, 3 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. 2014 онд хөдөлмөр эрхлэлтийн сургалтын судалгааг авсны үр дүнд 35 төрлийн сургалтанд 95 хүн хамрагдсан байна. 2013 оны санхүүжилтээр нийт 535804,4 мянган төгрөгийн төлөвлөгөөтэй байснаас 11 дүгээр сарын байдлаар нийт 449983,7 мянган төгрөгийн санхүүжилт хийснээс ИТХ -36995,2 мянга, ЗДТГ -179292,4 мянга, багууд -42010,8 мянга, Ахмадын хороо -850,0 мянга, МЭУСАХ зардал -11020,0, Халамжийн сан 174083,7 мянган төгрөг байна.

Манхан сум: Босоо тэнхлэгийн замын барилгын ажил гүйцэтгэж буй БНХАУ-ын Чайна жанду жанса констракшн компаний ажилчдын хүчээр сумын төвд 1,8 км хатуу хучилттай барилгын ажил гүйцэтгэлээ. Сумын Засаг даргын 2013 оны А/142 дугаар захирамжаар “Эрх зүйн мэдээ мэдээллийг иргэн бүрт” аян зохион байгуулж, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, Тамхины хяналтын тухай”, “Өргөдөл гомдлын тухай”, “Байгаль орчны тухай”, “Хог хаягдлын тухай” хууль сурталчилж, нийт давхардсан тоогоор 640 гаруй иргэнд 940 гаруй гарын авлага, материал тараалаа. Төгрөг багийн өндөр настан Д.Саранхүүд сургуулийн дотуур байрны 5-11 дүгээр ангийн 94 сурагч өөрсдийн санаачилгаар 100 шуудай аргал түүж өгч туслалаа.

Мөст сум: Төсвийн тухай хууль, тендер сонгон шалгаруулах үйл явцын тухай сургалтыг “Тогтвортой амьжиргаа-2” төсөлтэй хамтран зохион байгуулж, иргэд, төрийн албан хаагчид нийт 40 гаруй хүн оролцож, мэдээлэл авлаа. ИТХ - 39844,7төгрөг, ЗДТГ-  173137,4 төгрөг, багуудын Засаг дарга нар -47260,4 төгрөг, Засаг даргын нөөц -3790,0 төгрөгийн санхжүүжилт авч ажиллалаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор 507,4 мянган төгрөг, иргэдийн сайн дурын даатгалын шимтгэлийн орлогоор 443,6 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын орлогоор 91,7 мянган төгрөг, нийт 1,1 сая төгрөгийн орлого оржээ. Иргэний танхимд Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтанд 30 иргэн оролцож, мэдлэгээ дээшлүүлсэн байна.

Мөнххайрхан сум: Багуудын Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын жагсаалт гаргаж, баг тус бүрээр эрэмбэллээ. Сумын Засаг даргын нэрэмжит 5 төрөлт спортын бага наадмыг 1761,1 мянган төгрөгийн зардлаар зохион байгуулж, давхардсан тоогоор 345 тамирчин оролцож сагс, гар бөмбөг, үндэсний бөх, ширээний теннис, шатрын төрлөөр өрсөлдлөө. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 442 өрхөөс авахаар бэлтгэл ажлыг хангаж, 3 тоологч, 3 жолооч ажиллахаар боллоо. Сумын ИТХ-аас санаачлан 80 гаруй төрийн албан хаагчдаас тестээр шалгалт авч, үнэлгээ, зөвлөмж өглөө. Сумын нийтийн халуун усыг 48,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад хүлээн авлаа. Сумын ОНХС-д 291,7 сая төгрөгөөр 17 ажил хийхээс 10 ажил бүрэн хийгдэж 176770,0 мянган төгрөгийн гүйцэтгэл хийж, дансны үлдэгдэл 3230,0 мянган төгрөг буюу 86750,0 мянган төгрөгний өглөгтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн “Ховд оргил” ХХК-тай 900,0 тн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 506,4 тн нүүрс татан авлаа.

Мянгад сум: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж, Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний төсөл, олон нийтийн байцаагч томилох тухай, ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдааны тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Цэцэрлэгээс аймгийн Боловсролын газартай хамтарч “Гурван үеийн чуулга уулзалт”, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Мал эмнэлэг үржлийн нэгжээс бруцеллекын вакциныг 59620 төл малд, ээмэгжүүлэлтийг 1128 үхэр, 4000 хонь нийт 2128 толгой малд хийлээ.

Зэрэг сум: Тус сумын нутгаар цас их орж, хүйтрэх төлөвтэй, цасны зузаан 3 см, агаарын температур шөнөдөө -13 -18 байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжитт “Захчин урлагийн гуравдугаар наадам”-ыг зохион байгуулж, 6 сум оролцсоноос Үенч сум тэргүүллээ.

Цэцэг сум: Нийгмийн даатгалын хүрээнд 25 иргэний нөхөн төлөлтөнд 1953000 төгрөг оруулж, шинээр өндөр насны тэтгэвэрт 3 хүн хамруулж, нийт 228 хүнд 45,0 сая төгрөгийн тэтгэвэр олгожээ. 2000 үхэр, 4500 хонь ээмэгжүүлж, 6516 толгой малыг мэдээллийн санд бүртгэсэн байна. Орон нуьгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн “Бизнес-инкубатор төв”-ийн барилгын тендерийн нээлтийг 11 дүгээр сарын 8-ны өдөр хийв.

Чандмань сум: Өрхийн амьжиргааны түвшин тогтоох ажлын хэсгийн байгуулж, өрх, хүн амын байршлын зураг гарган 6 чиглэлд ажиллах бэлтгэл хангалаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд нийт 800 гаруй тонн нүүрс татан аваад байна. Сумын нийт газар нутгийг хамарсан цас 3 удаа орж, одоогийн байдлаар цасны зузаан 3 см орчим байна. Жаргалан баг “Өрх бүр үйлдвэрлэгч” сэдэвт багаа сурталчлах өдөрлөг зохион байгуулж, иргэдийнхээ хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 74 иргэний 63 нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож, 2,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Эрдэнэбүрэн сум: Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах 16-аас дээш насны 1704 иргэн бүрэн хамрагдлаа. Аймгийн төвийн Жаргалант сумын Цаст Алтай цогцолбор, Прогресс сургуультай хамтарч багш нарын туршлага солилцох уулзалт зохион байгуулав. Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 680 хүн хамрагдахаас 691 хүн хамрагдлаа. Орон нутгийн орлогын төлөвлөгөө оны эхний 10  сарын байдлаар 83761,0 мянган төгрөг оруулахаас 84322,8 мянган төгрөг оруулсан байна. Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлын хүрээнд өссөн дүнгээр 160 иргэн, 11,84 га газрыг гэр бүлийн хэрэгцээндээ өмчилж авлаа. ЗДТГ -1196, 12 жилийн сургууль 2046, Гомбын талбайд 110, стадионд 5000, “Тунгалаг уст шураг” ХХК-ний 50, нийт 8762 м.кв ногоон байгууламжтай боллоо.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Шувуун саарал богино өгүүллэгийн наадам 17 дахь жилдээ явагдлаа

             Жил бүр уламжлал болгон зохион явагддаг Нацагдаржийн нэрэмжит Шувуун саарал богино өгүүллэгийн наадам өнгөрсөн Баасан гарагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг наадам нь энэ жил 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Наадмын бага насны ангиллын 1-р байранд Буянт сумын 6а ангийн сурагч М.Ариун-Эрдэнэ, 2-р байранд 1-р сургуулийн 5а ангийн сурагч Н.Энх-Амгалан, 3-р байр Дөргөн сумын 6а ангийн сурагч Б.Насантогтох нар шалгарчээ. Харин 7-9-р ангийн ангилалд 1-р байранд 2-р сургуулийн 8б ангийн сурагч Агерки, 2-р байранд Прогресс сургуулийн 9а ангийн сурагч Гончигдорж, 3-р байранд 9в ангийн сурагч Бямбасүрэн нар шалгарсан байна. Мөн 10-11 ангийн ангиланд 1-р байранд 2-р сургуулийн 11е ангийн сурагч О.Сарангоо, 2-р байранд Манхан сумын 11а ангийн сурагч Амарзаяа, 3-р байранд 2-р сургуулийн 10б ангийн сурагч Баялагмаа нар шалгарсан бол насанд хүрэгчидийн ангилалд 1-р байр ХИС-ийн МХУЗ-ийн ангийн 4-р курсийн оюутан Энхцэцэг, 2-р байранд ХИС-ийн МХУЗ ангийн 2-р курсийн оюутан Энхбаатар, 3-р байранд 1-р сургуулийн багш Алтанцэцэг нар шалгарчээ.

                                                                                                                                                                                  Ж.Саруул

Англи хэл сурахад хэрэгтэй 100 шилдэг өгүүлбэр

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

/* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Англи хэл сурахад тань тус болохуйц 100 өгүүлбэрийг жишээ тайлбарын хамт хүргэж байна.

1. Ping pong - Ширээний теннис
Example: Do you know how to play ping pong?
Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү?
2. Pitter-patter - Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг
Example: I love the pitter-patter of the rain.
Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай.
3. Spic-and Span - Гял цял юм шиг цэвэрхэн байлгах
Example: We have to get the house spic-and-span before my relatives come to visit.
Манай хамаатнуудыг ирэхээс өмнө бид гэр орноо гял цял болтол цэвэрлэх ёстой шүү.
4. Chit-chat - Ойр зуурын юм ярих, хэдэн үг солих
Example: Let`s go somewhere and chit-chat for a while.
Нэг тийшээ явж хэдэн үг сольцгооё л доо.
5. Clip-clop - Морины явдлаас гарах чимээ
Example: Did you hear that clip-clop sound? There must be a horse nearby.
Чи энэ тог тог гэх чимээг сонсож байна уу? Энэ хавьд ойрхон морь байх шиг байна.
6. Ding-dong- Хаалганы хонх дуугарах чимээ
Example: Did you hear that ding-dong sound? I think someone is at your front door.
Чи хаалганы хонх дуугарахыг сонсов уу? Хэн нэгэн хаалганы цаана байх шиг байна.
7. Fit as a fiddle ( to be) - Хүч чадлаар дүүрэн, эв эрүүл сав саруул, дахин төрсөн юм шиг
Example: I was sick yesterday but i`m fit as a fiddle.
Би өчигдөр өвчтэй байсан ч өнөөдөр харин эв эрүүл байна.
8. Flip-flop- Эсрэгээрээ буюу байр нь солигдсон
Example: The answer to this mathematical problems isn`t 32. It`s 23. You flip-flopped the numbers.
Наад бодлогын чинь хариу 32 биш 23. Чи тоонуудынх нь байрыг сольчихож.
9. Goochy-goo – Гижиг гижиг
Example: Your baby is so cute! Goochy-goo!
Чиний хүүхэд үнэхээр хөөрхөн юм аа. Гижиг гижиг.
10. Go together- Үерхэх, хэн нэгэнтэй болзох
Example: When two people are dating they are going together.
Хэрвээ 2 хүн болзож байгаа бол тэд үерхэж байгаа гэсэн үг.
11. Pop the question - Гэрлэх санал тавих, гэнэт пал хийтэл асуух
Example: I think Steve is finally going to pop the question tonight!
Миний бодлоор Steve өнөө орой надад гэрлэх санал тавих байх.
12. Walk arm in arm - Гар гараасаа хөтлөлцөж алхах
Example: I think they`re best friends. They always walk arm in arm wherever they go.
Миний бодлоор тэр 2 сайн найзууд байх. Тэд хаашаа ч явсан үргэлж хөтлөлцөж явах юм.
13. Cold feet - зүрх хүрэхгүй байх, зориг дутах
Example: I know you asked me to tell Matt he`s fired, but I just couldn`t. I got cold feet.
Чи надаас Matt-д ажлаас халагдсан гэдгийг нь хэлэхийг гуйсныг би мэдэж байна. Гэвя би зориг дутаад хэлж чадсангүй.
14. Come clean- Шударга байх, ний нуугүй ярилцах
Example: Come clean with me! Did you borrow my car while I was out of town.
Надад шударгаар хэлчих. Чи миний машиныг хөдөө явсан хойгуур унасан уу?
15. Sleep a wink- Цурам хийлгүй хонох
Example: I didn`t sleep a wink last night.
Би өнгөрсөн шөнө цурам хийлгүй хонолоо.
16. Sleep like a log- Үхсэн юм шиг нам унтах
Example: I slept like a log last night.
Би өнгөрсөн шөнө үхсэн юм шиг нам унтлаа.
17. Spitting image of someone- Хэн нэгнийг өвчсөн юм шиг дуурайх, хэн нэгэнтэй усны дусал шиг адилхан байх
Example: She`s the spitting image of her mother.
Тэр ээжтэйгээ усны дусал шиг адилхан юмаа.
18. Beat around the bush- Ямар нэгэн юмыг тойруулж ярих, бөөрөнхийлөх, булзааруулахыг хэлдэг.
Example: Just tell me what you want. Stop beating around the brush!
Зүгээр юу хүсээд байгаагаа хэл л дээ. Бөөрөнхийлж ярихаа болиоч.
19. Get someone- Хэн нэгний дургүйг хүргэх, эгдүүцэл төрүүлэх
Example: It really get me when people lie!
Хүмүүс худлаа ярихад миний дургүй маш их хүрдэг.
20. Go in one ear and out the other- Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарах
Example: I`ve told you three times to take off your shoes before you walk on the new carpet. I feel like everything I say to you goes in one ear and out the other.
Манай шинэ хивсэн дээгүүр алхахдаа гутлаа заавал тайлж бай гэж би чамд 3 удаа хэлсэн байхаа. Миний хэлсэн үг бүхэн нэг чихээр чинь ороод нөгөө чихээр чинь гарчих юмаа.
21. In the raw- Чармай нүцгэн, шав шалдан гэсэн утгыг Америкийн өдөр тутмын хар ярианд ингэж хэрэглэгддэг
Example: I guess hi didn`t know I was in the house. When I walked into the living room, he was just standing there in the raw.
Тэр намайг гэрт байсан гэж мэдээгүй байх. Би том өрөөнд гэнэт яваад ортол тэр шав шалдан зогсож байсан.
22. Make oneself at home- Гэртээ байгаа юм шиг байх, тухлах
Example: Welcome to my house! Please make yourself at home.
Манай гэрт тавтай морил. Гэртээ байгаа юм шиг л байгаарай.
23. Eyes are bigger than one`s stomach- Ямар нэгэн юманд сэтгэл ханахгүй байх, гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадахгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг
Example: Look at all that food you ordered! I think you eyes are bigger than your stomach.
Чи наад захиалсан хүүлнуудаа хар даа! Миний бүдлоор чиний гэдэс чинь цадсан ч сэтгэл чинь цадахгүй юм даа.
24. Unable to make heads or tails /out/ of someone or something- Ямар нэгэн юмны эсвэл хэн нэгний учрыг олж чадахгүй байх
Example: Something Mark is so nice and other times he`s so nasty. I just can`t make heads or tails him.
Марк нэг бол учиргүй сайхан аашлаад л нэг бол муухай аашлаад л байх юм. Би түүний учрыг ерөөсөө олдоггүй юм.
25. Vanish into thin air- Усанд хаясан чулуу шиг алга болох
Example: I was speaking with an elderly woman and turned away for just a few seconds. When I turned back, she hed vanished into thin air.
Би нэг эмэгтэйтэй ярилцаж байгаад өөр тийшээ хэсэг зуур харчаад эргэтэл тэр эмэгтэй агаарт замхарчихсан юм шиг л алга болчихсон байсан.
26. Let someone have it- Хэн нэгэнд шангий нь хүртээх, хариуг нь барих
Example: If he insults me again, i`m going to let him have it!
Хэрвээ тэр намайг ахиад доромжилбол би түүнд шангий нь хүртээх болно.
27. Take something in stride- Ямар нэгэн юмыг юу ч болоогүй юм шиг хүлээж авах, тайван байх
Example: She didn`t seem too upset when her house burned down. She certainly took it in stride.
Тэр эмэгтэй байшингаа шатахад нэг их сэтгэлээр унахгүй байх шиг санагдсан. Тэр бараг юу ч болоогүй юм шиг л тайван байсан.
28. Take something lying down- Ямар нэгэн юмыг зүгээр өнгөрөөх, тэвчих
Example: He just insulted you. Are you going to take that lying down?
Тэр сая чамайг доромжиллоо. Чи тэгээд энэ бүхнийг зүгээр л өнгөрөөх гэж байгаа юм уу?
29. Turn over a new leaf- Аливаа зүйлийг шинээр эхлэх, муу дадал зуршлаасаа салах
Example: i`m never going to be late again. Starting right now, i`m turning over a new leaf.
Би дахиад хэзээ ч хоцрохгүй. Яг одооноос эхлээд би энэ байдлаа өөрчлөнө.
30. Get / all / worked up about something- Ямар нэгэн юманд бухимдах
Example: My mother got / all / worked up because I forgot to buy bread at the market.
Би дэлгүүрээс талх авахаа мартсан болохоор ээж жаахан бухимдсан.
31. Out of the question- Ямар ч боломжгүй зүйлийг ингэж хэлдэг
Example: -Are you going to the party with us tonight, Mark?
-no, I`m afraid that going to the party is out of the question until i`ve finished my term paper.
Марк,чи өнөө орой бидэнтэй цуг үдэшлэгт явах уу?
Үгүй уу, би бие даалтаа дуусгатал үдэшлэгт явна гэдэг бол миний хувьд ямар ч боломжгүй зүйл юм.
32. Have a hunch- Зөн совинтой
Example: -How did you do on your physics exam today?
-I don`t know but I studied hard, so I have a hunch that I did well.
Өнөөдрийн физикийн хичээлийн шалгалтыг чи хэр зэрэг өгсөн бэ?
Би мэдэхгүй байна гэхдээ би сайн сурдаг болохоор сайн хийсэн байх гэсэн зөн төрөөд байна.
33. Run into someone- Хэн нэгэнтэй тааралдах
Example: Hello, Dave. I didn`t think i`d run into you today.
Сайн уу? Би чамтай өнөөдөр тааралдана гэж бодсонгүй шүү.
34. Drop by- Хальт дайраад гарах, ороод гарах
Example: Why didn`t you drop by my house for dinner tonight?
Чи өнөө орой манайд ирж оройн хоол идэнгээ манайхаар ороод гарч яагаад болохгүй гэж.
35. Flash out of water- Уснаасаа гарсан загас шиг л эвгүй танил бус орчинд байна гэхийг ингэж илэрхийлдэг
Example: -Three of my girl friends from school are coming to our party, why don`t you join?
-Three girls! But i`ll feel like a fish out of water.
Манай сургуулийн 3 охин бидний үдэшлэгт ирцгээнэ, яагаад чи бидэнтэй хамт байж болохгүй гэж?
3 охион…. Гэхдээ би тэдний дунд их л ганцаардана даа.
36. Under the weather- Бие эвгүйрхэх, чилээрхэх
Example: You look pale today. Are you feeling under the weather.
Чи их цонхигор харагдаж байна. Бие чинь эвгүйрхээд байгаа юм уу?
37. In hot water- Асуудалд орох, хүнд байдалд орох
Example: I just lost my key- Би түлхүүрээ хаячихсан юм шиг байна.
You`ll be in hot water- Чи ч хэцүүхэн л байдалд орох нь дээ.
38. About to- Яг тэгэх гэж байсан, хийхээр байсан зүйл
-Have you started studying for your math test?
-Not yet, I was just about to.
Чи математикийн шалгалтандаа бэлдээд эхэлчихсэн үү?
Хараахан үгүй, би яг хйиж эхлэх гэж байсан юм.
39. Cheer up- Урам зориг өгөх
-John was depressed, so I took him to a funny movie and he cheered up.
Жони их шаналсан байсан, тэгээд түүнтэй би кинонд явсны дараа тэр их сэргэсэн.
40. By no means- Тэгэлгүй яахав, ямарч асуудалгүй
-May I share this bench with you?- Би тантай энэ сандлыг хуваалцаж болох болов уу?
-By no means. You`re very welcome to sit here.- Бололгүй яахав, та энд сууж болно.
41. Every other- Өнжөөд нэг
-I don`t have a math every day. I have it every other day.
Би математикийн хичээлд өдөр бүр суудаггүй. Өнжөөд нэг суудаг.
42. Feel like- Тэгмээр санагдаад байна, ингэмээр санагдаад байна
-What do you want to do today?- Чи өнөөдөр юу хиймээр байна?
I feel like going to the beach.- Би нэг л наран шарлагын газар руу явмаар санагдаад байна.
43. Figure out- Учрыг нь олох
Dave, could you help me please, I can`t figure out how to put this bookshelf together.
Надад туслаач, би энэ номын тавиуруудыг яаж тогтоохоо мэддэггүй.
44. Get the hang of- Ямар нэгэн зүйлтэй байнга зууралдах,учрыг нь олох
I`m getting the hang of English grammar.
Би англи хэлний дүрэмтэй нилээн зууралдаж байгаа.
45. Give a hand- Гар сунган туслах
Can you give me your hand, please?
Та надад туслаж болох уу?
46. Have a heart- Өрөвдөлдөө, тэгэх үү? Сэтгэл гаргалдаа
Please dad, have a heart, I want this snake at home.
Гуйж байна ааваа, би энэ могойг гэртээ тэжээмээр байна.
47. Keep in eye on- Нүд салгалгүй харах
Keer your eye on the children while I go to the store.
Намайг дэлгүүр явах хооронд миний хүүхдүүдээс нүд битгий салгаарай.
48. Jump to conclusions- Шууд шийдвэр гаргах
The minute he looked at the test he knew he was jumping to conclutions because he had not studied for it.
Тэр ерөөсөө шалгалтандаа бэлдээгүйн улмаас хэсэг зуур сорилыг харж байснаа шууд тааж эхэлсэн.
49. Ins and outs- Сайн мууг нь мэдэх
Dave is an excellent tour guide because he knows all the ins and outs of traveling.
Dave бол их сайн хөтөч, яагаад гэвэл тэр аялалын сайн муу зүйлийг бүгдийг нь мэднэ.
50. Iron out- Засаж залруулах
Don`t worry about your misunderstanding with the manager, I`ll get it all ironed out for you.
Менежертэй үл ойлголцсон талаараа санаа зоволтгүй. Би бүгдийг нь чиний төлөө залруулчихлаа.
51. Piece of case- Ядах юмгүй амархан, үдийн будаа
Can you play football?- Чи хөл бөмбөг тоглож чадах уу?
Sure, it`s a piece of case- Тэгэлгүй яахав, ядах юмгүй амархан
52. Once in a blue moon- Маш ховорхон, бараг л тохиолддоггүй зүйл
I don`t like the ballet, I only go once in a blue moon.
Би баллет үзэх дургүй, бараг л үздэггүй дээ.
53. On the blink- Ямар нэгэн юм нь ажиллахгүй байх, эвдрэх
Why didn`t you take your car to school today?
Чи яагаад өнөөдөр машинаараа сургуульдаа ирээгүй юи бэ?
I couldn`t. it`s on the blink.
Би машинаар ирээгүй. Эвдэрсэн байсан.
54. Pick up the tab- Хэн нэгнийг даах, тооцоог нь хийх
Let me help you with the check- Наад тооцоог чинь би хийчихье.
No, since it`s your birthday I`ll pick up the tab.- Үгүй ээ, чиний төрсөн өдөр юм чинь би хийе.
55. Play by ear- Сэлгүүцэх, онцын зүйл төлөвлөөгүй байх
Do you have plans for the holiday weekend?- Амралтын өдрүүдээр чи ямар нэгэн юм төлөвлөсөн үү?
No, i`m going to play by ear.- Үгүй дээ, онцын юм төлөвлөөгүй.
56. On the right track- Зөв юм хийх, зөв шийдвэр гаргах
I may not have my problem solved, but at least I know i`m on the right track.
Би асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж болно. Гэхдээ энэ бүхний эцэст би зөв юм хийж байгаа.
57. Quite a few- Нилээн хэдэн удаа
Have you ever been in Tokyo?- Чи ер нь токиод байсан уу?
Yes, I`ve gone there quite a few times.- Тиймээ би тийшээ нилээн хэдэн удаа очиж байсан.
58. Right away- Нэн даруй
I gotta go to school right away, or I`ll be late.
Би яг одоо даруйхан сургуульдаа явах ёстой үгүй бол хоцрох нь.
59. Say that again- Тэгэлгүй яахав, яах ч аргагүй тийм
The weather is absolutety perfect today.- Цаг агаар ч үнэхээр сайхан байна шүү.
Yes, you can say that again- тэгэлгүй яахав дээ
60. Sleep on it- бодох хугацаа хэрэгтэй байна
I`ll sleep on it.- Би бодож байгаад хариулья.
61. Hit it off-
How was your blind date last night?
We hit it off right away.
62. Bite off more than one can chew- Өөрийн чадахаас илүү их зүйлийг ярих
I`m not biting of more than that I can chew- Би өөрийн чадах зүйлээс илүү юм ярихгүй.
63. Break the ice- Нүүр хагарах
We broke the ice already.- Бид аль хэдийнээ нүүр хагарчихсан
64. Few and far between- Маш ховорхон тохиолдох зүйл
It`s very few and far between.
65. Be tired of- Залхах үзэн ядах
I`m tired of working hard all day.
Би бүхий л өдөржингөө шаргуу ажиллахаас залхаж байна.
66. An old hand- Дадлага туршлагатай, хуучин бууны хугархай гэдэг шиг
I`m old handed person for hunting-Би ч ан агнахдаа их дадлага туршлагатай л даа.
67. As a matter of fact- Яг үнэнийг хэлэхэд, үнэндээ бол
As a matter of fact, I didn`t draw this picture.
Үнэндээ бол би энэ зургийг зураагүй л дээ.
68. Be on one`s own- Биеэ дааж амьдардаг
I live on my own.- Би өөрөө биеэ дааж амьдардаг
69. Get rid of- Тайлах, суллах, эвдлэх
Can you get rid of this one.- Чи энэ нэг юмыг салгаад өгөөч.
70. Friend in need is a friend indeed- зовох цагт нөхрийн чанар танигдана
Your best friend could really use your help.
Remember, a friend in need is a friend indeed.
Чиний сайн найз чинь чиний туслалцааг авч болох байсан.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийг санаж байна уу?
71. A little knowledge is a dangerous thing- Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй
Paul is going to try and fix his own car? He only read one chapter of his auto mechanics book! He`s about to prove that a little knowledge is a dangerous thing.
Паул машинаа өөрөө засах гэж байгаа юм уу? Тэр автомашины тухай номны дөнгөж 1-р бүлгийг уншсан ш дээ. Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй гэдэг л болох нь дээ.
72. Penny saved is a penny earned- Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм
If I buy shoes at this store, it will cost less than if I bought them at the other store. I know I`ll only be saving a few cents, but a penny saved is a penny earned.
Хэрвээ би энэ дэлгүүрээс энэ гутлыг худалдаж авбал нөгөө дэлгүүрийн үнээс арай хямдаар авах юм байна. Дуслыг хураавал далай дуулсныг хураавал эрдэм.
73. A watched pot never boils- Бухын доодохыг харж үнэг турж үхнэ
I know you`re waiting for Mark`s telephone call, but you can`t just sit next to the telephone all day. You know what they say A watched pot never boils. Why don`t you go do something to keep yourself busy.
Би чамайг Maркийн утсаар ярихыг хүлээж байгааг мэдэж байна. Гэхдээ чи өдөржингөө утасны дэргэд сууж болохгүй. Чи нэг ийм үг мэднэ дээ. Ямар нэгэн зүйлийг хэтэрхий их хүлээвэл хэзээ ч биелдэггүй гэж. Яагаад чи өөрийгөө ямар нэгэн юм хийж завгүй байлгаж болохгүй гэж.
74. Absence makes the heart grow fonder
When your boyfriend comes back from his vacation, he`ll be even more in love with you. Remember, absence makes the heart grow fonder.
75. Beauty is only skin deep- Царайны сайхнаар цай сүлэхгүй
Jane may be beautiful, but she`s a terrible person. She sure does prove that beauty is only skin deep.
Jane магадгүй хөөрхөн байх л даа. Гэвч тэр их муухай хүн.
76. Birds of a feather flock together- нэг тэрэгний хоёр дугуй
Scott`s friends are all strange, but like they say, birds of a feather flock together.
Скотын найзууд нь их сонин ш дээ. Яг нэг тэрэгний ижилхэн дугуйнууд шиг.
77. Blood is a thicker than the water-Элэг дордойвч уруул дордойхгүй
Dave had a choice od moving to another city with his parents, or staying behind with his friends. Since blood os thicker than water, he decided to go with his family.
Dave эцэг эхтэйгээ өөр хотруу нүүх үү? Найзуудтайгаа үлдэх үү? Гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй боллоо. Элэг дордойвч уруул дордойхгүй гэгчээр тэр эцэг эхтэйгээ хамт нүүхээр шийдлээ.
78. Crime doesn`t pay- Олон хавар нэгэндээ
Jane stole a thousands dollars from work and now she`s going to jail. It`s the third time she`s done that to an employer. When will she iearn that crime doesn`t pay?
Jane ажлаасаа 1000 доллар хулгайлаад одоо шоронд орох гэж байна. Энэ нь түүний 3 дахь удаагийнх нь. Олон хавар нэгэндээ гэж.
79. Don`t count your chickens before they hatch-Их санасан газар 9 шөнө хоосон хонох. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий.
My job interview went so well today that i`m going to quit my current job. No, wait! Don’t count your chickens before they hatch.
Миний ажлын ярилцлага маш сайн болсон өнөөдөр. Тийм болохоор би одоогийн ажлаасаа гарах гэж байгаа. Үгүй, хүлээж бай. Их санасан газар 9 шөнө хоосон хонох гэгч болвоо.
80. Don`t look a gift horse in the mouth- Бэлгийн мориний шүдийг нь үздэггүй
I wanted a red bicycle for my birthday. This one is green! Don`t look a gift horse in the mouth. You could have received nothing.
Би төрсөн өдрөөрөө улаан өнгөтэй унадаг дугуй авна гэж хэлсэн биз дээ. Энэ чинь ногоон юм байна ш дээ.
81. Early to bed, early to rise makes a man healthy, wealthy, and wise- Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно
You`re going to bed already? It`s only eight o`clock! You know what they say. Early to bed, early to rise makes a man healthy, and wise.
Чи аль хэдийн орондоо орсон байгаа юм уу? Дөнгөж 8 цаг болж байна ш дээ.
Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно.
82. Easy come, easy go- зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй
I won a thousand dollars today playing roulette. Then I lost it all on a horse race. Oh well, easy come, easy go.
Өнөөдөр би рулет тоглоод 1000 доллар хожсон. Харин дараа нь би бүгдийг нь морин уралдааны бооцоонд тавиад алдчихсан. Зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй гэж.
83. Every gray cloud has a silver lining- Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй
Remember how upset you were last week because you didn`t get the job you wanted? Now today, you were offered a job that pays twice as much! Every gray cloud has a silver lining.
Чи санаж байнуу? Өнгөрсөн долоо хоногт чи хүсэж байсан ажилдаа орж чадаагүйн улмаас их сэтгэлээр унаж байсныг. Харин өнөөдөр чамд тэрнээс 2 дахин илүү цалинтай ажлыг санал болгож байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.
84. Every dog has its/his day- Аз хүү байвал ёоз хүүгээр цохино
I just won a thousand dollars! I guess it`s true when they say that every dog has its/his day.
Би өнөөдөр 1000 доллар хожлоо. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино.
85. Familiarity breeds contempt- Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ.
We were such a good friends until we started living together. I guess it`s true when they say that familiarity breeds contempt.
Би хоёр жил хамт амьдрах хүртлээ маш сайн найзууд байсан. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг үг үнэн бололтой.
86. Finders-keepers, losers-weepers- Хаясан хүний хальс,олсон хүний олз
Hey! You have my pen! I dropped it here by accident!
It`s mine now. Finders-keepers, losers weepers.
Хөөе, чамд миний үзэг байна. Би энд санамсаргүй унагачихсан юм.
Одоо минийх болсон. Хаясан хүний хальс, олсон хүний олз.
87. Haste makes waste- Яарвал даарна
I know you want to leave early, but take your time with these calculations. Remember, Haste makes waste.
Би чамайг эрт явахыг хүсч байгааг мэдэж байна. Гэхдээ энэ тооцооны хуудсаа ахиад нэг харвал яасан юм бэ? Яарвал даарна гэдэг үгийг санаж байна уу?
88. Honesty is the best policy- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ
You`d better confess the truth to your mother. Honesty is the best policy.
Чи ээждээ бүх үнэнийг нуулгүй хэлсэн дээр дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
89. If at first you don`t succeed, try, try again- Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин амжилтанд хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй
What do you mean you`re ready to give up! If at first you don`t succeed, try, try again.
Чиний одоо бууж өглөө гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.
90. Money is the root of all evil- Мөнгө улаан, нүд цагаан
A lot of people will do anything for money even if it hurts others. I think it`s true when people say that money is the root of all evil.
Маш олон хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй хэдийгээр тэр нь бусдыг өвтгөж байсан ч. Мөнгө улаан, нүд цагаан.
91. One good turn deserves another- аяганы хариу өдөртөө
I really appreciate you helping me move yesterday. Since one good turn deserves another, i`d like to give you these free airplane tickets to Europe.
Чамайг надад өчигдөр тусалсан явдалд маш их баярлалаа. Аяганы хариу өдөртөө байдаг болохоор би чамд европ руу нисэх энэ онгоцны тийзийг өгөх гэсэн юм.
92. Practice what you preach- Ам ажил 2 зөрөх
You always tell me how terrible it is for people to lie, but today you lied me! Why don`t practice what you preach!
Хүмүүс худлаа ярих нь их муухай гэж чи надад дандаа хэлдэг. Харин чи надад өнөөдөр худлаа ярилаа. Ам ажил 2 чинь зөрөх юм даа.
93. Seeing is believing- Нүд үнэн, чих худал
I didn`t believe you were an acrobat but seeing is believing!
Би чамайг акробат эргэсэн гэхэд итгэхгүй байна. Гэхдээ нүд үнэн чих худал.
94. The early bird gets the worm- Насны багад эрдэм сур
I like to get to work before anyone else. The early bird gets the worm.
Би ажилдаа хүн бүхнээс түрүүлж ирэх дуртай.
95. The more the merrier- Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр
Why don`t you join us our picnic today. The more, the merrier.
Яагаад чи бидэнтэй гадаа хооллож болохгүй гэж. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр.
96. There are plenty of other fish in the sea- ганц тэрнээр дутсан биш, өөр зөндөө олон сонголт байгаа гэсэн утгыг гаргаж байгаа.
He`s always mean to you. Why don`t you go find someone else? There are plenty of other fish in the sea.
Тэр үргэлж чамд өөдгүй загнах юм. яагаад чи өөр хэн нэгнийг хайж болохгүй гэж? өөр зөндөө олон сонголт байгаа ш дээ.
97. There`s more than one way to skin a cat- Аливаа асуудлыг шийвэрлэх маш олон арга байдаг
If you can`t resolve your problem the first time, try another way. Remember, there`s more than one way to skin a cat.
Чи эхлээд өөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол арай өөр арга замаар оролдоод үз. Аливаа асуудлыг шийдвэрлэх маш олон арга байдаг.
98. We`ll cross that bridge when we come to it- Нохой хамартаа хүрэхээр усч
I`m so nervous about my singing audition. What`ll do if they ask me to sing something I don`t know?
Би сонсголоороо дуулна гэхээс нэг л айгаад байна. Хэрвээ тэд миний мэдэхгүй дууг дуулуулвал би яана? Зүгээр дээ, нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр чи дажгүй дуулчихна.
99. Where there`s a will, there`s a way- Үнэхээр их хүсч байвал түүнд хүрэх арга зам байж л таараа
How will I ever get enought money to go to Hawai for the summer?
Where there`s a will, there`s a way.
Би зун Хавай явахад хүрэх хангалттай мөнгийг хаанаас олох вэ?
Үнэхээр их хүсч байвал чи олох л байх.
100. You can`t teach an old dog new tricks- Хөгшин азарга жороо сурахгүй
I`m seventy years old and i`m never going to be able to learn to use a computer. I`m afraid you can`t teach an old dog new tricks.
Би одоо 70 настай. Би хэзээ ч компьютер ашиглаж сурахгүй байхаа. Ёстой нөгөө хөгшин азарга жороо сурахгүй гэдэг шиг.
Жадран Жамух Эх сурвалж - Ugluu.mn

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ