Download Firefox
Download Firefox

Saturday, Dec 20th

Last update01:20:44 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Онцлох асуудал Жирэмсний ба амаржсаны тэтгэмж авах эрх яаж нээлгэх вэ?

Жирэмсний ба амаржсаны тэтгэмж авах эрх яаж нээлгэх вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг 18 сар төлсөн, ажлаа хийж байгаад хүүхдээ дутуу төрүүлсэн эхэд жирэмсний ба амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх үү? Эрх үүсдэг бол тэтгэмжийг хэдэн хувиар боддог вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Шимтгэл төлөх хугацааг хангасан, хүүхдээ 196 хоног тээсэн даатгуулагч эх тэтгэмж авах эрхтэй.


Тухайлбал, хүүхдээ дутуу төрүүлсэн даатгуулагч эх, үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслуулсан эх хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авна. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамрагдана.

Тэтгэмжийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар, харин сайн дураар даатгуулсан эхэд тэтгэмжийг 70 хувиар тооцон дөрвөн сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгоно. Тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

ХҮҮХЭД АСАРСАН ХУГАЦАА АЖИЛЛАСАН ЖИЛД ТООЦОГДОХ УУ?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ямар хугацааг тооцох вэ. Тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацааг шимтгэл төлж, ажилласанд тооцогдох уу?

-Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн ба тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос мөн даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаан дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.

Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

Тухайлбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан, цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан, тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа орно.

Таны асарсан хугацаа шимтгэл төлж, ажилласан хугацаанд орж тооцогдоно.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч И.Гончиг

 

Comments 

 
#6 Meri 2014-12-05 08:44
Howdy! I know this is kinda off topic but I was wondering which blog platform are you using for this website?
I'm getting sick and tired of Wordpress because I've had problems with hackers and I'm looking at alternatives for another
platform. I would be fantastic if you could point me in the
direction of a good platform.

Have a look at my web blog - best dating sites: http://tiny.cc/best-dating-sites
Quote
 
 
#5 Tselmvvn 2014-06-25 16:03
Sain bn uu jiremsnii tetgemj ogoxoo bolichtson ymuu xariuu :lol:
Quote
 
 
#4 ojuka 2013-09-11 12:12
Sain bna uu huuhdee hugatsaanaasaa omno toruulwel torsnii daraah mongo yaj bodogddog we hariu ogooch :-)
Quote
 
 
#3 tsatsral 2013-03-27 11:29
sain baina uu? bi 2011 oni 10 saraas 2012 oni 6 sar urtel sain duraarai tulj bgaad 7.8.9 sariig tuluugui 2012 oni 10 sard ajild orood 2013 onii 3 sar hurtel ajilaad jiremsenii amraltaa avch bgaan jiremsenii bolon amarjsanii emnelgiin huudasaa 2013 oni 3 sariin 21 nd avsan
ene tohioldold ND gazar nadad tetgemj olgoh bolov uu? nadad hariulj uguuch
Quote
 
 
#2 Ургамал 2012-06-28 20:16
Уучлаарай 2003-10 сар гэдгийг 2010 он гээд буруу бичсэн байна.
Quote
 
 
#1 Ургамал 2012-06-28 20:15
Сайн байн уу. Би нэгэн худалдааны байгууллагад 2010-10 сард ажилд ороод 2006-1 сард жирэмсний амралт аваад ажилаас гарсан ба 2008 оны 1сард 2 дахь хүүхэдээ төрүүлсэн ба түүнээс хойш ажил хийхгүй байж байгаад 2012 оны 11 сард ажилд орсон ба одоо 7сард ээлжийн амралтаа авах гэж байгаа бөгөөд ээлжийн амралтын хоног хэд хоногоор тогтох вэ.Тухайн үеийн жирэмсний амралттай байсан үе нь ажилласан жилд тооцогдох уу.Энэ талаар надад зөвөлгөө өгөөч.
Quote
 

Add comment

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ